"Шинэ хоршоо"-ны зээлийн таазыг өндөрсгөсөн Д.Амарбаясгалан ард түмнийг төлөөлж буйгаа умартав уу
"Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд малчдад зээл олгох хөтөлбөр зогсонги байдалд ороод буй. Учир нь, Засгийн газар-Монголбанк хамтарч зээлийн хүүгийн татаасыг олгож байгаа. Харин энэ хүрээнд 2024 оны хэмжээнд төсөвлөсөн мөнгө нь хэтэрсэн учраас зээл олгохоо зогсоогоод буй юм.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ мэдээлэл олон нийтэд хүрсэн өдөр буюу өчигдөр Монголбанканд очиж ажиллажээ. Ингээд зээлийн эх үүсвэрийг шууд 1 их наяд болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүнийгээ албан мэдээнд дурджээ.
Уг нь энэ тааз 500 тэрбум төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар 14381 малчны 3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа юм.
Арилжааны долоон банк зээл олгож, хүүгээ бодлогын хүүгээр тооцно. Бодлогын хүү 11 хувь байгаа. Харин зээл малчдад 6 хувийн хүүтэй очих бөгөөд зөрүүг Засгийн газар, Монголбанк хамтран улсын төсөвт зохицуулалт хийх маягаар шийдсэн.
2024 оны зээлийн татаасыг улсын төсвөөр шийднэ гэж Засгийн газар тогтоол баталсан байгаа. Тэгэхээр эх үүсвэрийн хэмжээг даруй хоёр дахин нэмэгдүүлснээр, татаасыг төсөв дийлэх үү, дийлэхгүй бол ЗГ тогтоолдоо өөрчлөлт оруулах уу гэдэг асуудал сөхөгдөж таарна.
Ер нь УИХ-ын сонгуулийн өмнө хийсэн малчдад чиглэсэн кампанит ажил бол "Шинэ хоршоо". Эргээд улсын төсөвт хүндрэл учруулах, нөгөө талд арилжааны банкнуудад ашигтай тусах үйл ажиллагаа болсон. Тэр үед голчлон санаачлагч Д.Амарбаясгалан нь УИХ-ын дарга байгаагүй. Намын л удирдах албан тушаалтан байсан. Нам бол ард түмэн биш. Одоо Д.Амарбаясгалан ард түмнийг төлөөлж байна.
Иймд "Шинэ хоршоо" хөдөлгөөндөө нүүр улайхгүйн тулд УИХ-ын дарга болсон ч Монголбанк дээр шууд очиж ажиллах байдлаар зээлийн эх үүсвэрийг нэмүүлж байгаа нь эргээд улсын эдийн засагт хортой тусах вий хэмээн санаа зовох, шүүмжлэхээс аргагүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Идэж ууж хандаггүй гар шүү
Хэлэх ч үг олдохгүй юм.
Сонгуулийн солиоролд хэдэн м�##�чид өрөндөө баригдсан хүмүүс үлдлээ!!!
Одоо ийм их буюу 1 их наяд мөнгө м�##�чдад тара�##�аа 11 р сар гараад төгрөгийн ханш унаж эхлэх бөгөөд 5 р сар гэхэд юань бараг 650 - 700 төг болвол Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх байх даа.
Үхээсэй энэ новш
Энэ новш үхээсэй
Тeбe нужeн гроб
Хүүр гэж доромжилдог чи бол зүгээр л саранд хуцагч
Хоршоо чинь онгойхгүй юмаа
4 өрх ниылээд л хоршоо болоод баыгаа нь арай бага уу. 1 хоршоонд 120 орчим сая өгчээ. Юу болно оо ???Өмнөөс гь занаа зовж бна шүү
миний хувийн банкаар дамжуулж авсан 11%н хүүтэй зээлийн 5%н хүүг төсвийн мөнгөөр төлнө гэдэг чинь мөнгө угаах гэмт хэрэг бишүү.төв банкнаас санхүүжилт буюу /мөнгө/хувийн банканд өгч дамжуулан зээл өгсний төлөө 5% г өгнө гэдэг зүгээр л сул орлого шдээ банканд.зээлийн хүү 6%иа банк авч байгаа.тэхээр төв банк /төр/хувийн банктай нийлж мөнгө угааж байн гэж ойлгохоор л бнадаа
zugeer bgaarai naad suudal chini monh bish ooroo ter zeelee olood ogooch ooroosoo
Энэ ажил дээр үеийн нэгдэлжүүлэх хөдөлгөөнтэй төстэй �##�бадлага хэлбэрээр явагдана билээ. Уг нь ард иргэд өөрсдийн санаачлагаар сум ,аймаг бүрт нилээд идэвхтэй өрнөж үр дүнтэй болох нь нотлогдсон үед төрөөс дориухан дэмжсэн бол зөв байх байлаа. Одоо биш л болно доо гэж хөдөөны иргэд ярилцаж байна лээ шүү.Бага дээр нь з�##�уурв�##� зүгээр юм шиг.
Ядарсан м�##�чдад хэдэн төгрөг өгөхөд юундаа голоо цохиод байгаа юм. Хэдэн муу гандсан дээлтэй гундсан царайтай зуны 3 сараас өөр баярлах юмгүй м�##�чид чинь л монголын нүүр царай болж эхморноо эзэгүйрүүлчихгүй байгаа юм биш үү. Амарбаясг�##�ангийн зөв өө
Мөнгөөр м�##�чдын сан�##�ыг авч байгаамаа гээд үнэнээ л хэлчээч.
Xuduunii amidral medexgui, m#l m#llaj uzeegui xumuus .......muulaxaasaa maxiig ni idej suug ni uudgaa neg sanaasai da ........ ENE bag xuutei sanxuujilt m#lchdad mash ix demtei bj amidral axuid ni MASH sainaar nuluulj bga .....ta nar 6 xuviin xuutei bairnii ipotekiin zeel avdag l biz de .....