Н.Номтойбаярыг УДШ Ногоон намын даргаар бүртгэсэнгүй
Монголын ногоон намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, холбогдох баримтыг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхэд ирүүлсэн.
Уг өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам нь эхэлж намын дүрмээ хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлсний дараа тухайн асуудлаар дахин хандах боломжтой гэж үзэн буцааж шийдвэрлэжээ.
Нэрчилбэл дээд шүүхийн санд “…Ногоон намын дарга нь О.Бум-Ялагч” гэсэн бүртгэлтэй. Харин дээрх хүсэлтээр Н.Номтойбаярыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг гаргасан байна.
Н.Номтойбаярын тухайд УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 18-нд болсон Ногоон намын ээлжит бус XIV их хурлаас 98 хувийн саналаар намын даргаар сонгогджээ.
Тэгэхээр цаашид 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль үйлчилж эхэлсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намуудын тухайд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуультай нийцүүлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг үүссэн байгаа юм. Иймд Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон түүнд нийцүүлэн баталсан намын дүрмийн дагуу хийх аж.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг юм бичих юм,юун мэдээллийн сайттай манатай,,утга агуулга,хариуцлага хаана бна,зүгээр л ханд�##�т авах зориоготой ийм эргүүнүүдээс болж монгол хэл мөхлөө!Юун УИХ-н ногоон намын чуулган бэ,солиотой юм уу,согтуу юм уу,
Хөөрхий өлөн зэлмүүн нөхдүүд намаа зарж хоол хүнстэй з�##�гуулаа юу???
Номтойбаяр үндэслэлгүйгээр гишүүн болжээ дээ.Бумялагч нь гишүүн юм биш үү.