Улс төрийн мэдээ

Огноо хөөвөл: Ц.Жадамба допингийн асуудлыг нууж, Паралимпоос багаараа хөөгдөх эрсдэл үүсгэсэн үү

Монгол дахь явцын шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчныг Паралимпын наадамд авч явсан албаны хүмүүсийн хэн хариуцлага хүлээх тодорхойгүй хэвээр байна.

Харин эх сурвалжийн мэдээлэл тулгаж, огноо хөөж үзвэл ийм үйл явц өрнөжээ.

2024.07.29 - Шинжилгээ авсан.

2024.08.30 - Допинг илэрсэн хариуг тамирчинд өөрт нь, дасгалуулагчид нь ба Паражүдо бөхийн холбоонд албан бичгээр мэдэгдсэн. Ингэхдээ барилдах эрхийг хязгаарлаж, долдугаар сарын 29-нөөс хойш оролцсон бүх тэмцээний үр дүн хүчингүй болохыг анхааруулж, Парисын паралимпод явах боломжгүйг тайлбарласан байна. Улмаар гарын үсэг зуруулжээ.

Тухайн тамирчнаас S1 төрлийн хориотой бодис, дростанолон илэрсэн.

2024.09.02 - Монголын Паражүдо бөхийн холбооны тэргүүн Ц.Жадамба, допинг илэрсэн тамирчны хамт Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд нисэхээр бэлтгэж буй зургаа байршуулав.

2024.09.03 - Ц.Жадамба допинг илэрсэн тамирчны Парист очиж, бэлтгэл хийж буй бичлэгийг байршуулав.

2024.09.03 - Допинг илэрсэн тамирчин Парис явсныг ийн цахим орчноос мэдсэн Допингийн эсрэг үндэсний төв Паралимпын холбоо болон БТСУХ-нд хандахад хүрлээ. Учир нь допингийн дүрмээр 48 цагийн дотор тухайн тамирчныг тэмцээнд оролцохоос өмнө буцаахгүй бол Монголын тамирчид багаараа хөөгдөх эрсдэлтэй байв. Ингэхэд Паралимпын холбоо асуудлыг анх мэдэж, яаравчлан ажиллажээ.

Үүнээс эхлэн Паралимпын холбоо Допингийн эсрэг үндэсний төвөөс арга зүйн зөвлөмж авч, шуурхай арга хэмжээ авснаар тухайн тамирчныг хотхоноос явуулжээ. Эрсдэлээс сэргийлж чадсан байна.

2024.09.06 - Үүссэн асуудлын талаар Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын сайд Ч.Номинд мэдэгджээ.

Дээрхээс харахад Паражүдо бөхийн холбоо асуудлыг мэдсэн мөртлөө үл тоож, Парис явсан нь харагдаж байна.

Харин Паралимпын холбоо, Монголын багийг ахалж явсан Н.Оюунбат допинг илэрсэн тамирчныг Парист очсоны дараа буюу есдүгээр сарын 3-нд л энэ тухай мэджээ.

Харьцангуй шуурхай арга хэмжээ авсан тул эрсдэлээс холуур өнгөрч. Тэгээгүй бол дүрмийн дагуу Монголын бүх тамирчид хөөгдөх боломжтой байжээ.

Иймд мэдсээр байж эрсдэл үүсгэсэн холбогдох албаны хүмүүсийн хэн нь хариуцлага хүлээвэл зохилтойг харж болж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-11 16:39

Хамаргүй Номинд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй !

Зочин
Зочин
2024-09-11 16:51

Дүрэм, журамаа мэддэггүй хүсүүсийг удирдлагаар тавихад ийм юм болж байгаа юм. Нэг л удирдлага байх ёстой шүү дээ

bat
bat
2024-09-11 20:26

ene nam dagaj bigs doloson bolowsrolgui m#l jadamba gech shaldan bandig uls turus yawulach ee im usuhinnuluntei lalrud nam dagaj bj neg sudald hurhere danad uösinha esreg zuil hij bh yuma mongolchud aaa im lalrudig hun bish bolhooch ere

Зочин
Зочин
2024-09-11 21:38

Бөгс сайн ухаж хоолоо сайн болгож,төвлөрч долоогоорой

Холбоотой мэдээ

Back to top button