Энтертайнмент
Монгол үүсгэн байгуулагчтай стартап анх удаа YC-д орлоо

"Харвард" У.Билгүүн нэрээрээ олонд танигдсан У.Билгүүний үүсгэн байгуулсан “ProhostAI” стартап YCombinator-ийн Launchpad-д багтсан байна.
Ингэснээр тус стартап олон улсад танигдах, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагаагаа эхлүүлэх асар том боломжийг халаасаллаа. “ProhostAI” нь үл хөдлөх хөрөнгө тэр дундаа Airbnb дээрх түрээсийн байруудыг удирдах хиймэл оюун ухаант үйлчилгээ юм.
У.Билгүүн Airbnb-д зургаан жил Staff Data Scientist-аар ажиллаж байснаас гадна тус платформ дээр нийт 15 сая ам.долларын 9 үл хөдлөхтэй ажээ.
Тэр анх 2015 онд "Харвард"-ын дөрөвдүгээр курсийн оюутан. Зургаан хэлтэй 20 гаруйхан настай залуу гэдгээрээ олонд танигдаж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.