Engineers India: Монголын газрын тос боловсруулах үйлдвэр 2026 онд баригдана

БНЭУ-ын хөрөнгө оруулалтаар Монголд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр 2026 оны гуравдугаар сард баригдаж дуусна гэж Engineers India мэдээлжээ. Тус төсөл 1.7 тэрбум ам.доллараар хэрэгжиж байгаа юм.
Engineers India-ийн Гүйцэтгэх захирал Вартика Шукла нь хэвлэлийн бага хурлын үеэр үүнийг онцолсон бөгөөд, "Барилгын үйл явц амаргүй гэлээ ч урагштай байна" гэж хэлжээ.
Энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай юм.
Үйлдвэрийн барилгын ажил угтаа 2019 онд эхэлсэн. Цар тахал таарсан. Чухам ямар асуудлаас болж барилгын үйл ажиллагаа зогсонг байдалд ороод буйг албаныхан яг таг тайлбарладаггүй юм.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эл газрын тос боловсруулах үйлдвэрийн явц, тулгамдаж буй асуудлыг талаар хэлэлцсэн байдаг. Үүнээс удалгүй Шинэ Дели хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Engineers India ийн мэдэгдсэн нь төслийг урагшлуулахад хамтын шинэ ойлголцол үүсгэснийг илтгэж байж магадгүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросууд элдэв аргаар садаа хийх нигууртайг эрх биш анхаарна бизээ Н МОДИ гуай. Амжилт хүсэе
Яагаад хайрт ах орос саад хийнэ гэж ах путин чинь чукча тэнэг дүүгээ бодоод нойр нь ч хүрдэггүй гэсэн биздээ тиймээ ах оросчингуудаа
Хар арьсуудад дус�##� тос ч өгөхгүй .
Энэтхэгчүүд Монголд өртөй гэдэгээ мэдэх үү ?