Нийгэм мэдээ

Өмнөд Солонгос улсын дуучид Монголд ирлээ

Өмнөд Солонгос-Монголын хамтарсан “Evandis” компанийн урилгаар дуучин, жүжигчин Жон Жи Хүн буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, Bloo нар есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д зохион байгуулагдах “Super Concert” тоглолтод уран бүтээлээ толилуулахаар хүрэлцэн ирсэн аж.

Эвандис Энтертайментийн гүйцэтгэх захирал Жон Ко буюу  Ко Сунг Хун “Есдүгээр сарын 15-нд болох тоглолт маань өндөр түвшинд болох болно. “Super concert”-ны тайз супер байж чадна гэдгийг хэлэх гэсэн юм.   HIT Park 35 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай. Гэхдээ бид аюулгүй байдлын үүднээс 25 мянган билет худалдаалж байгаа.  Хүрэлцэн ирж буй уран бүтээлчдэд Монгол Улсаа сурталчлан таниулахаар зорьж байна. Мөн тоглолтын бүрэлдэхүүнд Солонгос Монгол хамтарсан 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд Солонгос 45 артист, Монгол есөн артист оролцох юм байна.

Үүнээс гадна олон улсын уран бүтээлчид үзэгч сонсогчдодоо чанартай энтертэйнмэнт тоглолтыг үзүүлэхийн тулд мэргэжлийн тамирчдаас дутахгүй өндөр хоол, дасгал сургуулилтын дэглэм дор ажилладаг" хэмээв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button