Нийгэм мэдээ

Монголын уулчид Л.Пүрэвсүрэнгийнхээ шарилыг өөрсдөө буулгаж ирнэ

Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дэлхийн дээвэр Эверестийн оргилд нэмэлт хүчил төрөгч, шерпа нарын тусламжгүйгээр авиралт хийж Монголын рекордыг тогтоож, оргилдсон ч буух замдаа амиа алдсан.

Харамсалтайгаар амиа алдсан тамирчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болж, түүнийг Эверестийн оргилд үлдээсэн билээ. 

Тэгвэл монголын уулчид дэлхийн дээвэрт мөнх нойрссон Л.Пүрэвсүрэнгийн шарилыг өөрсдөө буулгаж ирнэ гэлээ. Тодруулбал, МУГТ Г.Өсөхбаяр "Өглөөний сонин"-д өгсөн ярилцлагадаа энэ тухай дурьдсан байна.

Тэрбээр "Эверестэд осолдсон хоёр уулчны маань нэгийнх нь цогцос үлдсэн. Буулгаж авчрах юмсан, ар гэрийнхэнд нь хүргэж ирэх юмсан гэж бодсоор яваа. Боломж хайж байна. Бид явах л юм бол буулгаж чадна аа, чадах байх. Олон хүнтэй ярилцаагүй ээ. Бодож л яваа юм. Зардал, санхүүгийн асуудал байна. Ганцаараа биш багаар явах болно. Эверестэд авирахын дайны зардал гарна. Мэдээж зорилго нь Эверест биш, оргил биш, хүн чанар, зүрх сэтгэлийн дайралт. Хүнээ авчрах авиралт байх болно. Даалгавар ч гэж хэлж болох юм. Уулчид маань бүгд л үүнийг хүсэх байх. Тэнд үлдэх тийм ч сайхан биш шүү дээ. Гэр бүлийнхэнд нь хэцүү байгаа. Нэг жил бэлтгэл хангаж байгаад үзнэ дээ. Манайхаас “Цасны барс”-ын дөрвөн оргилд хүрсэн хоёр, гурван уулчин байгаа байх. Надаас гадна. Бид бүгдээрээ л зорино доо. Памирын нурууг эзлэх монгол уулчид олон төрөх нь эр зориг, тэсвэр хатуужлын сайн үлгэр жишээ болно шүү. Тэр тусмаа манай Монголын эмэгтэй уулчид маш мундаг байгаад бахархаж явдаг" гэжээ.

Сануулахад, 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт оргилд хүрсэн. Уулчдын гар утсанд оргилын амжилтыг нотлох бичлэг, зураг үлдсэн байдаг. Тэд буухдаа амиа алдсан. Улмаар Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 25-ны өдөр уулнаас буулгасан. Харин 8300 метрийн өндөрт хадан хавцал дундаас олдсон Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болсон учир Эверестийн оргилд үлдээсэн билээ.

Б.ХАШ-ИЛД 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-16 09:31

Техник байхгүй хадан хавцлын гүнээс яаж гаргах вэ, сайтар бодож төлөвлөж дадлага хийж байж шийдээрэй. Ахин хүний амь үрэгдэх вий. Мэргэжсэн шерпа нар хөлслөгдөөд 2удаа оролдоод чадаагүй шүү

иргэн
иргэн
2024-09-16 11:33

Монгол хүний аугаа уужим холч ухаан гэж энэ хүнлэг юм монголчууд дэмжих хэрэгтэй эх нутагт нь нойрсуулах хэрэгтэй амжилт уулчдаа та нар чаднаа.Гангаамааг зөвлөхөөрөө авч яваарай тэр уулчинд туршлага бий заав�##� шүү.

Зочин
Зочин
2024-09-16 13:31

Хандивын аян эхлүүлбэл зард�##� мөнгө нь бүрдэх байлгүй дээ. Монголынхоо нэрийг гаргасан з�##�уугаа эх нутагт нь оршоож,ар гэрийнхэнийх нь сэтгэлийг амраах хэрэгтэй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button