Нийгэм мэдээ

Нэгдүгээр эгнээгээр автобусаас бусад машин зорчих зөрчил буурсан байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу есдүгээр сарын 9-13-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцуулсан юм. Үүнд:

  • Хурд хэтрүүлсэн - 830
  • Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй - 825
  • Гэрлэн дохио зөрчсөн - 299
  • Ачилтын торгууль - 1,542
  • "E-Police" аппликэйшнээр ирүүлсэн зөрчил - 3,004
  • Автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон - 51,144
  • Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 3,448 зөрчил бүртгэгджээ.

Тухайн зөрчлүүдийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал хурд хэтрүүлсэн, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил нэмэгджээ. Өмнөх долоо хоногт хурд хэтрүүлсэн 481, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2,876 зөрчил бүртгэгдэж байжээ.

Харин автобусны нэгдүгээр эгнээгээр автомашин зорчих зөрчил буурчээ. Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашины тоог 51,309 гэж мэдээлсэн юм.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1,100 автобусанд теле камер байршуулж, 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг илрүүлж байгаа билээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button