Улс төрийн мэдээ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нар ₮40 саяар торгуулах ялаа давж заалдлаа

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн III сард болж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм. 

Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2024.09.18/ болж, есдүгээр сарын 25-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшилсон байна. 

Тодруулбал, шүүгдэгч З.Энхболдын хоёр өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

Хэргийг сануулахад, АТГ-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэн шалгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 14:35

ЗАА ТА ХОЁР ЗҮГЭЭР Л ТӨЛЧИХӨӨЧ ЧАНГЫН ШОРОНД ЯЛ АВААГҮЙДЭЭ БУРХАНДАА ТАЛАРХААЧ ДАЛЧИГНААД БАЙВАЛ ХЭРГИЙГ ЧИНЬ ЗАДЛААД ЖИНХЭНЭЭСЭЭ ЯЛЛАНА ШҮҮ.ЯАХ ВЭ ДЭЭ ХӨӨРХӨС ГЭЭД ТОРГУУЛЬ ТАВЬЧИХСАН ЧИНЬ ДАВНА ГЭНЭЭ ХАРИН Ч ЭНЭ ЯЛЫГ ӨРШӨӨЛ ГЭЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ

Цогягү
Цогягү
2024-09-18 17:49

Даанч дээ Энэ шүүх

Зочин
Зочин
2024-09-18 19:02
Reply to  Цогягү

40 сая ч эдэнд юу ч биш байх аа даа.

Зочин
Зочин
2024-09-18 19:29

Шүүх, прокурор чинь яажцорсон юм бэ Арай бишүү

Зочин
Зочин
2024-09-18 20:37

Энэ ял тэдний хувьд өршөөлийн дээд өршөөл болой.

Зочин
Зочин
2024-09-22 08:20

МАН, АН хоёр энэ хоёр хүнийг сонгуульд оролцуулахгүй гэж зохиомол хэрэг үүсгэсэн юм. Бие биеэ огт танихгүй хоёр хүнд АТГ дээрээс өгсөн да�##�гавар ёсоор ш�##�гасан болж, прокурорт шилжүүлсэн, прокурор шүүхэд яарч сандран өгснийг ШҮҮХ торгох ял, хамгийн гол нь нийтийн �##�банд томилогдох эрхийг нь 5 жилээр хассан шийдвэр гаргаад давж за�##�дах шатны шүүх нь сонгууль өнгөртөл гүрийчихэж байгаа юм. Одоо хэрэгсэхгүй болгоно. Угаасаа хэрэг биш. Женко Энхболдыг, Амарбаясг�##�ан Энх-Амг�##�анг сонгуульд оролцуулахгүй гэсэн захи�##�гат жүжиг. Шүүх, Прокурор, АТГ гээд бүгд ингэж захи�##�гаар ажиллаж хүмүүсийг хэлмэгдүүлдэг нэгэн төрлийн механизм ажиллаж байдгийн хамгийн тод жишээ. Энхамг�##�анг сайд байхад нэг ХХК жижиг тендер авчээ, гай болоход тэр ХХК*ний эзэн нь З.Энхболдтой хамаар�##� бүхий хүн байж. Ингээд л өгөөш болчихсон, тэр ХХК нь ямар ч ялгүй, үнэн байсан бол тэр этгээд л хахууль өгч таарна биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button