Нийгэм мэдээ

"Бидний мэддэг шар будаа биш, хөвдөггүй, чихэрлэг төрөл нь"

"Газар шим" ХХК-ийн үйлдвэрлэдэг шилтэй даршилсан өргөст хэмхийн гаднах шошго дээрх орц бүрдүүлэгчид шар будаа хэмээн бичсэнийг нийгмийн сүлжээнд ажлаа мэдэхгүй буруу бичсэн хэмээн шүүмжилж буй.

Өргөст хэмхийн орцод, Энэтхэг сортын өргөст хэмх, элсэн чихэр, давс, цууны хүчил Е260, гоньд, хар перец, шар будааг багтаасан байна.

Тухайн орц бүрдүүлэгчийн талаар "Газар шим" ХХК-иас асуухад "Тус бүтээгдэхүүн бол бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг шар будаа биш. Мөн хүмүүсийн асууж байгаачлан гичний үр ч биш. Гичний үр бол гашуун, исгэлэн байдаг. Тийм учир европ чихэрлэг амттай огурцы хийхэд тохиромжгүй.

Энэ будааг анх ашиглахдаа нэршил дээр юу гэж бичих талаар хайгуул хийсэн. Хамгийн оновчтой нь "шар будаа" байсан. Шар будаа дотроо олон төрөл байдгийн нэг нь. Өөрөөр хэлбэл бид дарсан өргөст хэмхдээ хөвдөггүй, чихэрлэг амттай төрлийг сонгосон. Энэ бол ердөө арван мянганы нэгийг л бүрдүүлж буй орц, хурцаар анхаарах зүйл биш" гэж тайлбарлалаа.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-18 16:17

ha ha Хүмүүсийн нэршиж заншсан зүйлийг тооцохгүй хайхрахгүй хийнэ гэдэг бүдүүлэг л байна гэсэн үг.

Цогягү
Цогягү
2024-09-18 21:47

Нэгэн төрлийн гэмээр даршм�##� Газар шим хийдэг нойр булчирхай ходоод гэдэсний шархлаа сэдрээдэг юм байна билээ

Холбоотой мэдээ

Back to top button