Нийгэм мэдээ
Аравдугаар сарын 11-нд бүх нийтээр амарна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр 07:00-20:00 цагт болно. Санал хураалт баасан гарагт таарч буй бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна.
Санал авах өдөр тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (10 сая)-өөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (100 сая)-өөр торгоно. Сонгох эрхийг хангаагүй бол гомдол гаргах бүрэн боломжтой.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурт�##�чилгаа нь хэзээ эхлэх харанхуй хүмүүсийг юу мэдэж сонгох болж байна. Иргэдийн улсын төлөө дуугарч чадах шударга хүн сонгохсон.