НИЙГЭМ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хлораторын станц дэлбэрэхэд хүнд гэмтсэн ажилтан ГССҮТ-д эмчлүүлж байна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад дэлбэрэлт болж нэг иргэн хүнд гэмтсэн байна. Тодруулбал, үйлдвэрийн дэлбэрэлт 10 хоногийн өмнө болсон бөгөөд цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байгаа аж.

Тухайн асуудлын талаар ЦЕГ-аас тодруулахад, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Цэвэрлэх байгууламжид баллон дэлбэрсэн тухай мэдээлэл 09-р сарын 11-ний 10:25-д ирсэн. Дуудлагын дагуу шалгахад тус үйлдвэрийн ажилтан 38 настай, А нь ажлаа хийж явахад хуванцар савтай уусмал дэлбэрч, хөл хэсэгт түлэгдсэн байсан. Тус хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар шалгаж байна" хэмээсэн юм.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын найман хоногийн өмнө буюу энэ сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдэлд "Манай ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад  дэлбэрэлт болж  37 настай эмэгтэй А хүнд бэртэж эмнэлэгт хүргэгджээ.

Одоогоор биеийн байдал хүнд, баруун талын гар, хөл, нүүр хэсэг химийн бодист /хлоратор/ түлэгдэж гүнзгий шарх үүссэн. Амьсгалын зам руу химийн бодис орсон байж болзошгүй учир нисдэг тэргээр яаралтай ГССҮТ шилжүүлэх юм. Осол гарах үед туслахаар очсон залуугийн биеийн байдал хөнгөн, 72 цагийн хугацаанд эмчийн хяналтад ажиглах шаардлагатай гэв. Осол гарсан шалтгааныг зарим эх сурвалжуудын мэдээлснээр бохир ус цэвэршүүлэх химийн бодис найруулдаг сав нь горимын алдаа гарсан гэв. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулан дэлгэрэнгүй мэдээлэл оруулах болно" хэмээсэн.

Бид тухайн ослын талаарх нэмэлт мэдээлэл, хохирогчийн биеийн байдал зэргийг тодруулахаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай холбогдсон боловч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Мэргэжилтний мэдээлж буйгаар "Тус дэлбэрэлт үйлдвэрийнг ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжийн хэсгийн хлораторын станцад болсон гэсэн. Хэрэв ундны устай ойр болж хлоратор бодис орсон бол хүний биед хор хөнөөл учруулна" гэв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-20 09:38

ЯАНАА ЯАНА ЭРДЭНЭТИЙХЭН ЧЕРНОБЫЛ ФУКАШИМА ЦААШАА БОЛЛОО ЭНЭ ТОМ ЗЭС МОЛИБЕДЕНИЙ ҮЙЛДВЭРТ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ГОРИМ АЛДАГДАЖ ҮЙЛДВЭР ТЭР ЧИГЭЭРЭЭ ДЭЛБЭРЧ АГААРТ ЗАМХРАХ АВААС БАЛРАНА ШҮҮ МАНАЙХААН АНХААРАЛДАА АВААЧЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button