Бэрх тосгоны захирагч асан Ц.Лхагвасүрэн "Тавантолгой түлш"-ийг түр удирдаж байна
Тэтгэвэрт гарах нас нь болсон тул Ц.Даваацэрэнг "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн.
Түүний оронд хэн томилогдох нь тодорхойгүй хэвээр байна. "Тавантолгой түлш" ХХК-ийг Нийслэлийн өмчид авах тогтоолын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, хойшлуулсан. Улмаар намрын чуулганаар энэ асуудал хэлэлцэгдэх чигтэй байгаа юм. Нийслэлийн өмч болбол удирдлагын баг солигдох хүлээлт бий.
Харин одоогоор "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Лхагвасүрэнг ажиллуулж байгаа аж.
Ц.Лхагвасүрэн өмнө нь тус компанид Худалдан авалт, тээвэр зохицуулалтын газрын даргын алба хашиж байжээ. Түүнчлэн Хэнтий аймаг, Бэрх тосгонд холбогдох намтартай нэгэн нь анхаарал татлаа.
Тодруулбал, 1994 онд Бэрхийн уулын үйлдвэрт засварчнаар ажлын гарааг эхэлж, 2000-2008 оны турш найман жил Бэрх тосгоны захирагчаар ажилласан байна. Харин 2008-2012 онд Хэнтий аймгийн ИТХ-ыг даргын албыг хашжээ.
"Тавантолгой түлш" ХХК-иас энэ асуудлаар тодруулахад, "Ц.Даваасүрэн захирал угтаа зургадугаар сард тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш буюу энэ оны зургадугаар сараас хойш Ц.Лхагвасүрэн нь Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэж байна" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭГЭЭД ЯАДЫН ЭНЭ БАЙТУГАЙ АЛБА ХАШИНА ЗА УДАХГҮЙ ЕРӨНХИЙ САЙДЫН ДООР ОЧИЖ ӨШӨӨ ТОМРОНО ЗА АТААРХАЖ ҮХЛЭЭ ЮУ? ХЭНТИЙ АЙМГИЙН ДАРГААР ОЧНО ЗА ШЭЭЛЭЭ ЮУ ДООРОО САРЬ САРЬ