Нийгэм мэдээ
Хоймор нутгийнхан Б.Баасанхүүд хүндэтгэл үзүүлнэ
Хоймор нутгийнхан МУГТ, олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Чингүнжавын талбайдаа зохион байгуулна.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны үдэш уг цэнгүүн болох аж. Тоглолтод МУСТА С.Гантогоо, МУСТА, жүжигчин, дуучин Л.Сөрөлт болон Хөвсгөл нутгийн уран бүтээлчид оролцох юм байна.
“Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт, “Абу-Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе 2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхиин Монгол Улсын 3 удаагиин аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул охин.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.