П.Сайнзориг хэн морь унах, хэрхэн мөрий тавихыг шийддэг холбоо, зөвлөл байгуулахаар санаачилжээ
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Бооцоот морин уралдааны тухай" хуулийн төсөл боловсруулжээ. Төслийг эцэслэн боловсруулаагүй, УИХ-д өргөн мэдүүлээгүй байна.
Морин уралдааныг олон улсын жишигт авчрах, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн үйлчилгээ болгох, ингэхдээ Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд төвлөрүүлэх зэрэг асуудал жил дамнан яригдаж байна.
Тэгвэл энэ асуудлыг П.Сайнзориг барьж авчээ.
Хуулийн төсөлдөө,
- Морин уралдааны холбоо
- Морин уралдааны зөвлөл гэж хоёр бүтэц бий болгохоор тусгасан нь анхаарал татлаа.
Морин уралдааны холбоо нь сайн дурын гишүүнчлэлтэй байна. Чингээд
- Бооцоот уралдаан зохион байгуулах
- Морь арчлах, амраах, сэрүүцүүлэх үйлчилгээ эрхлэх
- Боцоот морин уралдааны үйл ажиллагааг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх
- Мэргэжлийн унаачийн эрх олгох гол чиг үүрэгтэй аж.
Тус холбоонд Монгол Улсын иргэнээс гадна Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн гишүүнээр элсэх боломжтой аж.
Монгол бол моринд өндөр ач холбогдол өгдөг орон. Тэр дундаа өнгөрсөн 30 жилд хурдан морь дагасан улс төр, бизнесийн бүлэглэл хүчээ авсан.
Бооцоот морин уралдааныг Хөшигийн хөндийн чөлөөт бүсэд хийдэг болбол Монгол Улсын зарим хууль тогтоомж үйлчлэхгүй. Цэвэр гадаадаас мөнгөний урсгал, аялал жуулчлал татах зорилтот бүс байх юм.
Тэгвэл хэн морь унахыг хүртэл шийдэх ийм холбооны шинжтэй шинэ бүтэц байгуулснаар энэ харилцаа нэг талаар албажих ч нөгөө талаар улстөрчдийн хөлжих бас нэгэн эрх ашгийн төвлөрөл болчих вий гэсэн болгоомжлол үүслээ.
Морин уралдааны холбооны Удирдах зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүхий л ёс зүйн дүрэм, үйл ажиллагааны ерөнхий зохицуулалтыг батлах юм байна.
Харин Зөвлөл гэдэг бүтэц нь эргээд Морин уралдааны холбооны үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байгуулагдах аж. Түүнчлэн зөвлөл бооцоот морин уралдааны гол асуудал болох мөрийг зохицуулна.
Хэдийгээр унаач хүүхдийн асуудлыг хүний эрх, нийгмийн баталгаа талаас эрх зүйн хувьд дээрдүүлж өгсөн заалтууд харагдаж байгаа ч (тэгэхээс ч аргагүй), бүхий л үйл ажиллагааг өөрсдөө мэдэж батлах холбоо, зөвлөлийн шинжтэй бүтэц байгуулах нь хамгийн их анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Пороро мөнгө хийхээр шийдэж дээ
Энэ нэг амьдр�##� мэддэггүй эргүү м�##� байна нямбаатрын үлгэрийн баатруудын нэг
Энэ ПОРОРО юугаа мэдэхэв. Цаанаас нь Энхболд, Улаан, Жунайгийн бүлэглэл босч ирж байхгүй юу.
Бөх, мориноос өөр юм мэддэггүй нөхөр үү энэ чинь.
Аргаа барсан юм
Овоо юм байх гэж бодсон чинь овоолсон баас байж дээ