Нийгэм мэдээ
Б.Мөнхзаяа Хөх хотын марафонд түрүүллээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод марафон болсон байна. Тус марафонд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ийн зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртжээ.
Үүнээс бүтэн марафон буюу 42 км-ийн зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт орсон байна. Тэрбээр Бостон марафонд уралдах эрхээ авчээ. Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд уралдсан Монголын шилдэг марафончин юм.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.