Нийгэм мэдээ

Шатрын олимпиадад эмэгтэй шигшээ баг 183 орноос 16-р байр эзэллээ

FIDE (The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод болсон билээ.

Тэгвэл шатрын спортын багийн төрлийн хамгийн том тэмцээнд тооцогддог уг олимпиадын эмэгтэй төрөлд 183 орны баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын эмэгтэй шигшээ баг 16-р байр эзлэв. Эмэгтэй шигшээ баг нийт 11 өрөг тоглож 7 хожиж, 1 тэнцэж 3 хожигдсоноор 15 (TieBreak1: 332.5 TB2: 27.5 TB3: 147) оноо цуглуулсан юм. Эмэгтэй багийн төрөлд Энэтхэгийн шигшээ баг 19 оноотой (TB1: 432 TB2: 31 TB3: 159) түрүүлсэн юм. Харин монголын эрэгтэй шигшээ баг 197 орноос 5 хожил, 2 тэнцэж, 4 хожигдож 12 оноотой (TB1: 267.5 TB2: 27 TB3: 126) 62-р байрыг эзэлсэн. Эрэгтэй төрөлд мөн Энэтхэгийн шигшээ баг 21 оноотой (TB1: 476.5 TB2: 35 TB3: 156) түрүүлсэн байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button