Шон Хилтон удирдах "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-д дөрвөн монгол хүн үлдсэний гурав нь л Монголыг төлөөлнө
"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн даргыг чөлөөлчихлөө. Улмаар 15 жил энэ албан тушаалд суусан Г.Батсүх тэтгэвэртээ гарч, оронд нь Австралийн иргэншилтэй Шон Хилтоныг томилов.
Төлөөлөн удирдах зөвлөл даргатай нийлээд есөн гишүүнтэй. Г.Батсүхийн оронд Шон Хилтон томилогдсоноор, ТУЗ дахь монгол гишүүний тоо дөрөв болов.
Одоогийн байдлаар,
- Н.Цэрэнбат
- Ж.Тана
- Э.Баясгалан нар ТУЗ-д Монголын эрх ашгийг буюу "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн талыг төлөөлж байна.
Харин С.Мөнхсүх "Рио Тинто" талыг төлөөлдөг.
Г.Батсүхийг тэтгэвэрт гарахаас өмнө ТУЗ-д нийт таван монгол хүн ажиллаж байсан гэсэн үг юм.
Гэхдээ ТУЗ-ийн бүрэлдэхүүний хөрөнгө оруулагч ба Монголын Засгийн газрын харьцаа 6:3 байх дүрэмтэй. Өөрөөр хэлбэл гурав нь л Монголын эрх ашгийг төлөөлөх чиг үүрэгтэй.
Үүнээс "Оюу толгой"-н эмзэг асуудал хөвөрдөг юм. Өөрөөр хэлбэл, ТУЗ олонхын саналаар асуудал шийдэх болоход Монголын тал хүчгүйддэг. Аливаа асуудалд Монголын талын гурван гишүүн гурвуул эсрэг байр суурь илэрхийлсэн ч шийдвэрлэх нөлөөгүй гэсэн үг юм.
Ийм учраас ТУЗ-д Монголын талын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлаар ажиллана гэж Н.Цэрэнбат "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийг удирдаад удаагүй байхдаа мэдэгдэж байлаа.
ТУЗ-ийн дарга асан Г.Батсүхийн хувьд 15 жил энэ албыг хашихдаа ихээхэн мөлгөр, дипломат байр сууриар ажиллаж ирсэн гэгддэг.
Ямартай ч түүний оронд энэ удаа монгол биш австрали хүн томилчихлоо. Ингэснээр ТУЗ дахь монгол гишүүний тоо нэгээр багасаж байгаа юм.
Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд "Рио Тинто" групптэй хэлэлцээний ширээний ард сууж, хэд хэдэн томоохон чиглэлд амжилт гаргасан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч талыг буулгаж ирж чадсан. Хариуд нь "Рио Тинто" нь "Туркоиз Хилл Ресурсес" компанийн бүх хувьцааг худалдан авснаар цорын ганц хөрөнгө оруулагч болж үлдсэн. Мөн "Антрэ Гоулд" компанийн хувьцааны дийлэнх хэсгийг эзэмшиж, түүний нэр дээрх хайгуулын талбайг ашиглалтад оруулах асуудлыг ТУЗ дээр хөндөх болсон юм.
Монголын тал бол энэ асуудлыг шийдэх нь хохиролтой, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлага дагуулах зүйл гэж үздэг. Чухам энд л гэхэд ТУЗ-ийн бүрэлдэхүүний байр суурьт аль талын эрх ашиг дийлэхээс бүх зүйл шалтгаална.
Тэр утгаар цаашид ч "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн анхаарал татсаар байх сэдэв мөн. Монголын Засгийн газрыг төлөөлдөг гишүүний квотыг нэмэх асуудал хөндөгдөхөөс өмнө, ТУЗ-ийн дарга австрали хүн боллоо.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөж гаргах хэрэгтэй байх аа, Бид венесуэль биш, угаасаа Хятад л зэс, �##�тны баяжм�##�ыг авна, тэдэнтэй л харин сайн харилцах хэрэгтэй, харилцаж чадаж ч ирсэн.
Сайн бодох хэрэгтэй. Хятад улс Англи, Австр�##�и,Канад зэрэг холбоотон улсуудтай наймаа арилжаа хийх �######�шгүй шаардлагатай. Тийм учраас тэднээс зах зээлийн үнээр зэс авна. Монгол дангаараа гаргаж байх юм бол илүү хямдаар авахыг бодох ч юм билүү. Бүх т�##�аас нь сайн бодож байх
Хаана идэж уух юм байна тэнд Увсын хүмүүс үүрэлчихсэн байх юм!!! Ямар типийн хүмүүс вэ???
hujaa p###aa huts
Чухам
Оюутолгой гэдэг Рио тинтогийн оршин тогтнох үндэс нь монголчуудын баялаг буюу дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх зэсийн орд газар. Энэ утгаараа монголчууд давуу эрхтэйгээр зэс олборлож экспортлох үйл ажиллагаанд оролцох ёстой. Энийг хангаж чадахгүй бол монголын төр, засгийн газар гэж байгаад яах юм бэ ОюунЭрдэнээ, Хүрэлсүхээ, Амарбаясг�##�аан та 3 юу гэж үздэг юм бэ???
9 хүний 7 нь Монгол хүн бх ёстой шүз
Г.Батсүх ховдын үенчийнх байхаа. Элчин сайд ч хийж бсан. Танын аав Жамб�##�дорж Австр�##�ид элчин сайд бсан рио тинтогийн т�##�д Монгол улсаа төлөөлөн ажилдаг. Энэ группийн төлөө ажилаад эд нар их баяжсан. Газар аваад барилга барина. Монголдоо өөрсдийн олон кампани групптэй болсон. Тэднийхээ хувьцааг эзэмших нэрээр �##�саас удирдана. Н. Цэрэнбат жарг�##�антын аманд хотхон эзэмшинэ. С.Мөнхсүх угаасаа рио тинтод амташсан гар. Монгол улсынхаа төлөө хүн нэгч �##�га. Багабанди Очирбат 2
Завханых рио тинтогийн т�##�д бсан. Эд нар рио тинтогийн өгсөнд цадаад ханахгүй уяаных нь нохойнууд.
Эд нар ашиггүй мануухайнууд байнаа
Шон Хинтон Монгол улсад ээлтэй хүн.
Тэрээр Австр�##�и улсад Монголыг төлөөлсөн Өргөмжит Консул байсан хүн,