Нийгэм мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 43,400 автомашин I эгнээгээр зорчиж, торгуулжээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 16-20-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.'
Тодруулбал,
- Хурд хэтрүүлсэн – 1193,
- Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй – 170,
- Гэрлэн дохио зөрчсөн – 26,
- Ачилтын торгууль – 1657,
- "E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил - 3082;
- Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон – 43.444;
- Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 2928 зөрчил бүртгэгдсэн байна.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцоно уу.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.