Нийгэм мэдээ

Манай улс эхний найман сарын байдлаар 81.4 сая ам.долларын мах экспортолсон

Монгол Улс оны эхний найман сарын байдлаар 81.4 сая ам.долларын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн бага зэрэг буурсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Задлан харвал, ОХУ болон Узбекстан руу 362 мянган ам.долларын үхрийн мах, 39 сая ам.долларын хонь, ямааны мах, 33.1 сая ам.долларын адууны махыг гадаад зах зээлд борлуулжээ.

Махны квотыг цуцалж, тээвэр зохион байгуулалтыг сайжруулсан зэрэг арга хэмжээний үр дүнд Монгол Улсын махны экспорт 2023 онд 300 гаруй сая ам.долларт хүрснийг салбарын яам мэдээлсэн билээ.

Хөдөө аж ахуйн салбарын орлогыг 2-3 тэрбум ам.долларт хүргэхэд махны экспорт ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Үүний тулд малын эрүүл мэндийн асуудалд нэн түрүүнд анхаарч, малын вакциныг дотооддоо үйлдвэрлэхийн тулд Биокомбинатыг бүрэн шинэчлэх шаардлагатайг салбарын сайд онцолж байсан. Мөн тэжээлийн баазуудыг улс орны хэмжээнд өргөтгөх, үйлдвэрүүдэд халал аргаар мах бэлтгэх стандартыг нэвтрүүлэх, хамгаалагдсан бүсийг хил орчимд бус тухайн орон нутагт нь зохион байгуулах шаардлагатайг тодотгосон.

2021 онд хийсэн махны экспортын өртгийн сүлжээний судалгаанд малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход агуулахын багтаамж хүрэлцээгүйгээс гадна малын өвчин, цаг уурын нөхцөл байдал зэрэг нь ихээхэн сорилт болдгийг махны үйлдвэрийн удирдлагууд онцолсон байна. Үүнээс гадна их хэмжээний эргэлтийн хөрөнгө шаардлагатай, гар аргаар мах бэлтгэхэд ажиллагаа ихтэй тул хүний нөөц дутагдалтай байдаг зэрэг асуудлыг дурджээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button