Улс төрийн мэдээ
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ажлын хэсгийг Б.Солонгоо ахлахаа больжээ

Сонгуулиас өмнө ХЗДХЯ-ны дэргэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах ажлын хэсэг байгуулж, дэд сайд Б.Солонгоо ахалж байв.
Харин өдгөө Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилсны дараа, тус ажлын хэсэг ахлагчгүй үлдсэн байна.
Оронд нь хэн нэгнийг томилоогүй байгааг албаны эх сурвалж тодотгож өглөө.
С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тус ажлын хэсэг цагаатгах, олон улсын хүний эрхийн байгууллагын тусламж авахад дэмжлэг үзүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй байв.
ХЗДХ-ийн сайд ч солигдож, О.Алтангэрэл болсон.
Ажлын хэсгийн ахлагчийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн томилох аж.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 шатны шүүхээс ял өгөөд дараа нь сошиалаар дэвэргэж сенсаацалсаар байгаад цагаатгах юм уу? ???? уул нь амьд гэрчтэй хэрэг ш дээ!!???? энэ хэргийг олон жил ярьж улс төрийн ашиг болгосон хүмүүс одоо мэнд мэлтийгээд байж л байна Хууль зүйн сайд асан ЦЕГ-ын дарга асан????
Энэ бүтэлгүй нөхөр
Зефир Болороодоо амжилт хүсэе
Энэ 2 хэрэг үйлдээгүй гэж цагаатгаж байгаа бол 3 шатны прокурор шүүгч нар ялаа эдлэх ёстой биздээ. Нотлох баримтаар баталгаажсан ял гээ биздээ. Хэргийг нууцаас бүхэлд нь гаргаачээ.
ХЭҮХ-ийн гишүүдээс нэг нь эдгээр 3 иргэнийг төлөөлж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргана. Шүүх шийдвэрээ гаргаад сэтгэл санааны хохирол бусад хохиролд хэдэн төгрөг гаргахыг шийдээд өгнө. Үүнд засгийн газрын оролцоо байхгүй ш дээ. Хохирлыг улсын төсвөөс гаргуулахын тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллах үүрэгтэй.
Элбэгдорж Хурц нараар хохирлыг төлүүлэх ёстой.
Хурдан цагаадаасай билээ
Гэм зэмгүй эдгээр хүмүүсийг Цагаатгаад хэлмэгдүүлсэн хилс хэрэг тохож хохироосон Захиалагч, гүйцэтгэгч, бусад холбогдох этгээдүүдэд Хуулийн дээд хэмжээ ял өгөх хэрэгтэй. Гарсан бүх хохирлыг төлүүлэх хэрэгтэй. Цаазаар авах ялыг яаралтай сэргээх хэрэгтэй байна аа.
Дэд сайд гэсэн орон тоог байхгүй болгочихоод яагаад тэргүүн дэдийн орон тоог байлгаад байгаа юм. Дандаа тэнэг хүн хуурч байгаа мэт юм хийцгээнэ
Фундаментаас устгаж нураах буюу шилбэнээс хазаж тулгуур нураах мэрэгчийн арга. Алсаас ажиллаж бна шүү.