Нийгэм мэдээ

Дорноговийн иргэд автоматжуулсан цэвэр ус хэрэглэх боллоо

Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэдийг цэвэршүүлсэн ундны усаар хангах зорилгоор автоматжуулсан цэвэршүүлсэн усны төвийг өчигдөр буюу есдүгээр сарын 24-нд ашиглалтад оруулсан байна.

Цэвэршүүлсэн усны төв нь Сайншанд сумын IV, VIII багийн нутаг дэвсгэрт байршилтай, 24 цагийн автомат ажиллагаатай төдийгүй бусад багийн иргэд үйлчлүүлэх бүрэн боломжтой юм.                                  

Говийн ус хатуулаг ихтэй, хүнд металлтай учраас эдгээр элементүүдийг хамгийн шилдэг ус цэвэршүүлэгч технологи болох RO/ Reverse Osmosis/ шүүх төхөөрөмжөөр таван давхар шүүж иргэдийн ундны усны хэрэгцээг хангах юм байна. Мөн усны хатуулаг бохирдлыг бүрэн арилгаж, шүлтлэг усыг гаргахаас гадна дөрвөн төрлийн байгалийн чулуулгаар байгалийн ус мэт болгож эрдэсжүүлэх давуу талтай. Иргэд хүссэн цагтаа өөрийн усны картаа уншуулаад дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шүүж цэвэршүүлсэн эрүүл аюулгүй ундны усыг ашиглах боломжтой болж байна.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button