Нийгэм мэдээ

ГССҮТ-ийн нурууны мэс заслын тасгийг иж бүрэн засварлаж, ашиглалтад орууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Нурууны мэс заслын тасгийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохируулан иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа.

Тухайлбал төвийн гуравдугаар давхарт байрлах тус тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, кондейшн, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг засварлан тохижуулсан байна. Үүнээс гадна цэвэр болон бохир усны шугамыг шинэчилж, үйлчилгээний ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх зориулалтаар цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай буланг байгуулсан аж.

Засвар үйлчилгээтэй холбогдуулан тухайн тасгийн бүх орыг шинээр сольж, өрөө тус бүрийг ариун цэврийн өрөөтэй болгосон бөгөөд хэвтрийн болон асаргаа сувилгаа шаардлагатай үйлчлүүлэгчдэд зориулсан асаргааны өрөөг нэмж тоноглон засварлажээ. Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button