Улс төрийн мэдээ

УИХ-ын намрын чуулган нээж, намын бүлгүүд хуралдана

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар бүрэлдсэн шинэ парламент намрын ээлжит чуулганаа өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр нээнэ.

Зун Засгийн газрыг эмхлэх, 2024 оны төсвийг тодотгох зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарлан, хуралдсан. Энэ үеэр намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг баталсан юм.

Мөн өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товложээ.

Харин энэ намрын чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  2. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
  3. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. "Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  7. "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button