Улс төрийн мэдээ

Бразилаас хар тамхи зөөвөрлөдөг бүлэглэл монгол иргэдийг хуурч, оролцуулах болжээ

Гадаад Харилцааны Яамны Консулын газраас монгол иргэд мансууруулах бодис зөөвөрлөхөд оролцож, гэмт хэрэгт холбогдож буй асуудлаар сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ.

Тодруулбал сүүлийн үед Өмнөд Америкийн улс орнуудын гэмт хэргийн бүлэглэлээс хуурамч нэр, утас, хаяг ашиглан онлайнаар болон өөрсдийн төлөөний этгээд (монгол иргэн)-ээр дамжуулан манай улсын иргэдтэй холбогдож, Бразил улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконг руу мансууруулах бодис зөөвөрлөх ажилд татан оролцуулсны улмаас манай иргэд тус улсад саатуулагдаж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд  гарч байгаа аж.Гэмт этгээдүүд "өндөр цалинтай ажилд авна, үнэгүй аялуулна" хэмээн иргэдийг хуурч төөрөгдүүлэн Бразилд ирүүлж улмаар дарамтлах, айлган сүрдүүлэх, өрөнд оруулах, шан харамж амлах зэргээр өөрсдийн саналыг хүлээн зөвшөөрүүлж, гэмт хэргийн хохирогч болгож байна.

Иймд иргэд Та бүхнийг хилийн чанадад энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, цахим орчинд үл таних этгээдтэй харилцах, хувийн мэдээллээ хуваалцах, үнэгүй аялал, нисэх онгоцны тасалбар, зочид буудлын захиалга хүлээн авахаас татгалзах, Өмнөд Америкийн улс орнуудад өндөр цалинтай ажилд оруулна гэсэн аливаа саналыг сайтар нягтлан судалж үзэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яамны Консулын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тэгш
тэгш
2024-10-02 20:48

Ямар тэнэг үхэрнүүд нь кримн�##�ийн үүр уурхай бразил руу явдаг бнаа ?!

Зочин
Зочин
2024-10-03 06:54

есөн шидийн эрсдэл ихтэй улстай визгүй болгосон биз дээ.энэ иргэд олны дотор оройгүй тэнэгүүд өчнөөн байгаа тийм хүмүүс буруу замаар будаа тээх боломжийг олгосон байна өөрсдийн сонголт мөн ч төрөөс бас тийм хүмүүс монголдоо тэнэгтээд байж байх нь дээр гэж үзмээр байна .визгүй болгохдоо ямар улс вэ гэдгийг шилж сонгох хэрэгтэй.иргэдээ бодох хэрэгтэй

Zochin
Zochin
2024-10-03 08:49

Teneg shunaltai mongolchuudad mungu haruulahad amia uguhuus butsahgui baih.

Оролдож
Оролдож
2024-10-03 23:28

Тэнэгдүү цус холилдсон мулгуу хог шаарууд л хүнд хуурагдаж явах юм даа бразил бол ядуугийн туйл шүү дээ ер нь латин Америкийн улсууд ядуу хар тамхи зарж л мөнгө олдог тэр өөгөшинд нь орж бна аа гэдэг мэдлэггуйн гай

Зочин
Зочин
2024-10-04 07:11

Амар хялбар аргаар мөнгө олж амар хялбар аргаар амьдрах гэснээсээ болж хохирохвий дээ ажил хийж хөлсөө урсгаж олсон мөнгө ямар сайхан гээч

Холбоотой мэдээ

Back to top button