Улс төрийн мэдээ

Шууд: УИХ-ын намрын чуулган нээж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн, анхны 126 гишүүнтэй шинэ парламент намрын ээлжит чуулганаа нээж байна.

Одоо УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдааныг нээж, үг хэлж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

ШУУД

ШУУД: Анхны 126 гишүүнтэй парламентын намрын чуулган нээлтээ хийж байна.

Posted by Eguur News on Monday, September 30, 2024

Өнөөдөр мөн УИХ дахь намын бүлгүүд (МАН, АН) хуралдахаар товлоод байгаа юм.

Маргааш ажлын хэсэг, байнгын хороод хуралдана. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагт болно.

Пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

     “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

·     Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-10-01 13:30

Засгийн газраас Улаанбаатар хотын түгжрэл хүн амын нягтрашлыг сааруулах, амьдр�##�ын чанарыг нэмэгдүүлэх, хотын стандартыг тогтоох нэг шийдэл бол УБ хотоор дүүрэн байгаа Хувийн Их дээд нэртэй сургуулиудаа дагуул хотууд руугаа газрыг шийдээд хугацаа заагаад гаргах асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэдгээрийг дагаад төрийн болон хувийн бүхий л үйлчилгээ очно. Учр�##� сайдын Их засаг ури�##�аад гарах хэрэгтэй. Удирдагч бол бу�####�а үлгэрлэх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button