Гадаад мэдээДЭЛХИЙ

BTS-ын Шюга согтуугаар скүүтэр унасныхаа төлөө 15 сая воны торгууль төлнө

Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Шюга наймдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ скүүтэр унасан хэрэг гарсан. Тэгвэл шүүх түүнд 15 сая воны (38.7 сая төгрөг) торгууль оноосон талаар эх сурвалжууд даваа гарагт /2024.09.30/ мэдээлжээ.

Наймдугаар сард зургааны орой Шюга Сөүл хотын Ёнсан дүүрэгт цахилгаан скүүтэрээсээ унасныхаа дараа босох гэж байхад нь цагдаа нар харсан. Түүнийг үлээлгэж үзэхэд цусан дахь спиртийн агууламж нь 0.227 хувьтай гарсан байна. БНСУ-ын хуульд спиртийн хэмжээ 0.08 хувь гарвал жолооны үнэмлэхийг нь хурааж авдаг. Үүний дараа прокурорууд түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт буруутгасан юм.

Тэрбээр тус явдал гарсны дараа “Weverse” дээр мэдэгдэл гарган фэнүүдээсээ уучлал гуйсан. Шюга “Өчигдөр орой хоол идэж байхдаа уучхаад цахилгаан скүүтэртэй гэртээ харьсан. Би гэртэйгээ ойрхон байна гэж бодсон. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цахилгаан скүүтэр унаж болдоггүйг мэдээгүйгээс замын хөдөлгөөний хуул зөрчсөн” гэсэн байна.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button