Улс төрийн мэдээ

Л.Мөнхбаатар: 14 мега төслийн дөрвийг хэрэгжүүлэхээр тусгасан тул 2025 оны төсвийг дэмжинэ

УИХ-ын намрын чуулган нээсэн энэ өдөр намын бүлгүүд хуралдлаа. МАН-ын бүлэг хуралдаж дуусан, олон нийтэд мэдээлэл өгөв.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Бүлгийн шийдвэрээр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2025 оны төсвийн төсөл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эдгээрт бүсчилсэн хөгжлийн дэмжих, Нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг иж бүрнээр шийдэхэд чиглэсэн таатай бодлогууд туссан байна. Мөн хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн дөрвийг хэрэгжүүлэхээр оруулж ирсэн.

Тухайлбал, Гашуунсухайт болон Ганцмодны төмөр зам, ураны ЦС-ын төсөл, Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын төсөл, Тавантолгойн дулааны ЦС-ын төслүүд багтсан" гэж ярилаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button