Б.Жавхлан: 2025 онд 640 төсөл хөтөлбөр хэрэгжихийн 40 нь шинээр эхэлнэ
УИХ-ын намрын чуулган нээсэн энэ өдөр МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараа олон нийтэд хандан мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх 2025 онд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд 43 их наяд төгрөг төсөвлөсөн.
Гурван төсөл эхэлж, ТЭЗҮ нь бэлэн болсон. Эдгээрт Нефть боловсруулах үйлдвэр, Хиймэл дагуул, Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг тооцно.
Харин долоон төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж эхлэх гэж байна.
Мөн нийт хэрэгжих төсөл хөтөлбөр гэвэл ирэх 2025 оны хэмжээнд 640 байгаа. Үүний 38 нь ирэх жил шинээр эхлэх юм. Тухайлбал 90 сургууль, 61 цэцэрлэг, 32 эмнэлэг ашиглалтад орно.
Нэгэнт эхлүүлчихсэн, өндөр ач холбогдолтой төслүүдээ дуусгах тал дээр анхаарна. харин эрчим хүч, тээвэр, ложистикийн төслөө түлхүү шинээр эхлүүлнэ" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм сангийн сайд гэж хэзээ ч байгаагүй. Ямар их мөнгө хулгайлж байна маныхан энэний үед энэнтэйгээ хамтраад ч гэдгиймуу. Ковидын үеийн хулгай нүүрсний хулгай хөгжлийн банкны хулгай ногоон автобус боржур гээд бүр дуусахгүйнээ 640 төсөл нь бүгд өөрсдийнх хулгай болно биз.
Хүнгүй эзгүй хээр баахан барилга барихаа хэзээ болих вэ. Ганц ч ажлын байр нэмэх үйлдвэр �##�га. Хамаар�##� бүхий этгээдүүд нь тендерт ялна