Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: Хойд Солонгос цөмийн зэвсэг ашиглахыг оролдвол дэглэмийг нь дуусгавар болгоно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гарагт /2024.10.01/ Хойд Солонгос цөмийн зэвсэг ашиглахыг оролдвол дэглэмийг нь дуусгавар болгоно гэж хэлжээ. Тэрбээр АНУ болон БНСУ-ын холбооны зүгээс шийдэмгий бөгөөд хүчтэй хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулсан байна.

Тэрбээр зэвсэгт хүчний өдрийг тохиолдуулан ингэж хэлжээ. Өнгөрсөн сард БНАСАУ уран баяжуулах байгууламжаа олон нийтэд ил болгож, цөмийн заналхийллээ эрчимжүүлсэн юм. Юн Сок Ёл Сөүл хот дахь Соннам агаарын баазад “Манай зэвсэгт хүчин Хойд Солонгосын өдөөн хатгалгад бэлэн байдлынхаа үндсэн дээр нэн дариу хариу арга хэмжээ авах болно” гэжээ.

Тэр нэмж “Хэрвээ Хойд Солонгос цөмийн зэвсэг хэрэглэхийг оролдвол манай арми болон БНСУ, АНУ-ын эвсэл шийдэмгий, хүчтэй хариу арга хэмжээ авна. Тэр өдөр бол Хойд Солонгосын дэглэмийн төгсгөл байх болно” хэмээсэн юм. Юн Сок Ёл Ким Жон Уны дэглэмийг цөмийн зэвсэг аюулгүй байдлыг нь хангана гэх төөрөгдлөөсөө гарахыг уриалсан байна.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 2, 2024 15:03

ЯАНА ВЭ? БАЛАРЛАА ШҮҮ ГУСАЛЦАХНЭЭ ЭВЛЭР ТАНАЙ ХОЁР УЛС ТА ХОЁР МОНГОЛД ХҮРЭЭД ИР ХОНИНЫ ХОРХОГ ТАВРАГНЫ БООДГООР ДАЙЛЖ УРВАЛ ЧИМЧЭГНҮҮЛСЭН АЙРГААРАА ДАЙЛИЙ БИТГИЙ БАЙЛДААРАЙ ГУЙЖ БАЙНА

Лол
Лол
10 сар 2, 2024 15:31

Амжих уу

Зочин
Зочин
10 сар 2, 2024 16:08

ПУТИН ХҮРТЭЛ ЦӨМИЙН ЗАВСЭГТЭЙ БАЙЖ АНГАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД ЭНМУУ ГӨЛӨГ СОЛОНГОС ЮУЧИВДЭЭ ЭСГИЙН ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ ШИГ

Анхаа
Анхаа
10 сар 4, 2024 11:50

Өрөвдөлтэй ч юм аа энэ Солонгосууд,нэг нэгнээ нухнаа л гэх юм.Нэг нэгнээ нухах гэж байж бүр Солонгос байхгүй болох вий.

Zochin
Zochin
10 сар 4, 2024 14:34

yag aih uu umnut bol amerika tuslhgvi bol hog bolno shvv de hoid bol hvcherheg tseregtei shvv

Зочин
Зочин
10 сар 4, 2024 16:30

Худ худ чадах байсан бол ингээд байж байхгүй

Зочин
Зочин
11 сар 1, 2024 06:35

Цөмдүүлчихвэл өмнөдийн дэглэм байтугай улс нь байхгүй болох байхаа

Холбоотой мэдээ

Back to top button