Нью-Йорк мужийн дарга асан хүүтэйгээ хамт халдлагад өртжээ
Бямба гарагт /2024.10.05/ Нью-Йорк мужийн дарга асан Дэвид Патерсон хүүтэйгээ хамт явж байхдаа халдлагад өртсөн байна. Нью-Йоркийн цагдаагийн алба мэдээлснээр хэрэгтэй холбогдуулан 12 болон 13 настай хүүхдүүдийг баривчилжээ. Патерсон бол АНУ-ын мужийн захирагчаар томилогдсон анхны харааны бэрхшээлтэй хүн юм.
Нью-Йоркийн цагдаагийн алба 12 настай сэжигтэн хоёрдугаар зэргийн бүлэглэн танхайрсан хэрэг, 13 настай сэжигтэн гуравдугаар зэргийн бүлэглэн танхайрсан хэрэгт буруутгагдаад байгаа хэмээн мэдээлжээ. Сэжигтэн хоёр хүүхэд эцэг эхийнхээ хамт цагдаагийн газарт сайн дураараа ирсэн байна. Хэрэгтэй холбогдуулан гурав дахь хүүхэд байсан нь мөн өөрөө сайн дураараа цагдаагийн газарт иржээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа түүнийг хэрэгт оролцоогүй гэдгийг илрүүлсэн байна.
Цагдаагийн албаас мэдээлснээр 70 настай Патерсон болон түүний хүү сэжигтнүүдтэй маргалдсаны улмаас хэрэг гарсан байна. Үүний улмаас Патерсон хүүтэйгээ эмнэлгийн тусламж авчээ. Патерсоны хэвлэлийн төлөөлөгч “Захирагч Патерсон болон түүний гэр бүл сэжигтнүүд сайн дураараа цагдаагийн газарт очсонд баяртай байна. Энэ харамсалтай хэрэгт оролцсон залуус ямар нэгэн зүйл ойлгож авсан гэж найдаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: ABC News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ буүар амьтан Диддигийн хэрэгт холбоотой биз дээ