Булганд 61 настай эрэгтэй сураггүй алга болоод 5 хонож байна

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багаас 61 настай эрэгтэй Б 10 дугаар сарын 02-ны өдөр гарч яваад өнөөдрийг хүртэл сураггүй, түүнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
ОБЕГ-аас "Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 8 км/-т Хишиг-Өндөр сумын Мааньт багийн оршин суугч, иргэн Б /61 настай, эрэгтэй/ 10.02-ны өдрийн 22:00 цагаас хойш одоог хүртэл сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид Хишиг-Өндөр сумын Жаргалант баг, “Цагаан хашаат” гэдэг амралтын газар руу хөдөлгөөн үйлдсэн" хэмээв.
Эрэн хайх ажиллагааны хүрээнд тухайн иргэнийг олсон эсэх талаар Булган аймгийн ОБГ-аас тодруулахад "Бид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна, одоогоор сураггүй болсон 61 настай эрэгтэй Б олдоогүй байна" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
саранд яваа биз дээ.
ХАРЬ ГАРИГИЙХАН ХУЛГАЙЛЖЭЭ ЯАНАА ХӨӨРХИЙГ ЗОМБИ БОЛГООД БУЦААГААД ШИДЧИХ ВИЙ АЙМААР ЮМАА