Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

The Diplomat: Монгол Улсын геополитикийн орчин дахь стратегийн шилжилт

“The Diplomat” агентлаг “Өөрчлөгдөж буй геополитикийн орчин дахь Монголын стратегийн шилжилт” нэртэй Монголын гадаад бодлого хэрхэн шилжиж байгаа тухай нийтлэл оруулсныг орчуулан хүргэж байна.

Монгол Улсын удирдлага гадаад бодлогодоо илүү стратегийн байдлаар хандах боллоо. Мөн тус улсад олон нийт Монголын хамгийн итгэлтэй түншүүд бол ОХУ, БНХАУ гэж үзэх нь нэмэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын эхээр Улаанбаатарт айлчилснаар Монгол Улс олон улсын анхаарлын төвд орсон. Монголын хувьд ийм анхааралд орсон туршлага багатай. Улмаар анхаарлаас түргэн холдохыг эрмэлзэж ажилласан илт байлаа. Путинийг хүлээн авах шийдвэрийг нь барууны орнууд шүүмжилж, тэр ч байтугай заналхийлсэн. Ийм учраас Монголын бодлого боловсруулагчид уг шийдвэрийн улмаас гарах улс төрийн үр дагаврыг бууруулахын тулд ажиллаж, олон улсын хуулийг дэмжих байр сууриа дахин илэрхийлсэн юм.

Монгол Путинийг хүлээн авах шийдвэр гаргасан нь үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн зөв шийдвэр байсан гэдэгт итгэх үндэслэл бий. Энэ нь мөн Монгол гадаад бодлогоо Ази дахь нарийн төвөгтэй геополитик, гео-эдийн засгийн орчныг урьд өмнөхөөс илүү ухаалаг, чадварлагаар зохицуулж байгааг илтгэж буй. Барууны хэвлэлүүд Монгол, Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн хэр нь ч Путинийг баривчлаагүй нь бууж өгсөн хэрэг хэмээн мэдээлсэн. Үнэн хэрэгтээ энэ нь Монгол Улсын гадаад бодлогод удаан хугацааны турш боловсорсон тэнцвэржилтийн нэг илрэл юм.

Хүйтэн дайн дууссанаас хойш Монгол Улс гадаад харилцаандаа “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг баримталж ирсэн. “Гуравдагч хөрш”-ийн бодлого БНХАУ, ОХУ-аас хамаарлаа бууруулах зорилгоор Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг улсуудтай шууд харилцаа тогтоох зорилготой. Энэхүү стратегийн нэг гол элемент нь олон улсын аливаа байгууллагад элсэн орох явдал байсан юм.Тус бодлого улс төрийн либерализмыг хөхиүлэн дэмжихэд чиглэж буй төдийгүй чөлөөт зах зээлийн капитализмыг хүлээн зөвшөөрөх чиглэлээ дагасан явдал байлаа.

Гэвч эдийн засгийн либерчлал өргөн цар хүрээтэй авлига, байгаль орчны доройтол, уламжлалт салбарууд болох мал аж ахуй зэрэгт сөрөг үр дагавар хүргэсэнтэй адилаар гуравдагч хөршийн бодлого нь холимог үр дүнг авчирсан. Тухайлбал, АНУ-тай батлан хамгаалахын асуудлаар хамтран ажиллах тусам Москва болон Бээжингийн хилэнг хүргэх эрсдэл өндөр болж ирсэн.

Хүйтэн дайны дараах үеийнхний хувьд, ялангуяа хотын иргэдэд энэхүү өөрчлөлт нь үр ашигтай байсан юм. Тэдний хувьд социализм болон төрийн удирдлага дор явуулдаг аж үйлдвэрийн бодлогоос барууны нийгэмшил, шинэчлэл нь дээр сонголт байсан. Бараг 70 жилийн турш ЗХУ-ын харьяалалд байсан монголчууд эдийн засгийн хөгжлийн илүү орчин үеийн замд хөтлөхөөр амлаж байсан барууны либерализмыг баяртайгаар хүлээн авсан юм. Тухайн үед хэрэв Вашингтонтой ойртон ажилласнаар ОХУ-аас холдсон ч яах вэ гэж хүмүүс бодож байв.

Харин сүүлийн арван жилд гуравдагч хөршийн стратегийн үнэ цэнэ өөрчлөгдөв. ОХУ, БНХАУ аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах болсон нь Монголыг тэдний төлөвлөгөөнөөс орхигдуулж эхэлжээ. Монгол АНУ, Япон зэрэг гуравдагч хөрштэйгөө ажилласнаар гадаад харилцаагаа төрөлжүүлж, олон улсын байгууллагуудад нэвтрэх боломжийг олсон. Гэвч Бээжин, Москвагаас холдсоны улмаас алдагдсан боломжийг нөхөхдөө цөөн хэдэн аюулгүй байдлын давуу талыг л олж авчээ.

Үүнтэй зэрэгцэн зарим монголчууд чөлөөт зах зээлийн капитализмын зарчмуудыг үгүйсгэж, БНХАУ, ОХУ-тай эдийн засгаа интеграцчлах нь эдийн засгийн худалдааны илүү тохиромжтой арга зам гэж үзэх боллоо. Монголын хоёр хөршөөсөө худалдааны хамааралтай байдал ойрын жилүүдэд илүү нэмэгдсэн.Энэ нь Монголын эдийн засгийн ирээдүй эдгээр орнуудтай нягт мөн эергээр холбогдсон гэх ойлголтыг нэмэгдүүлж байна.

Тухайлбал, Монголын залуу үеийнхэн ОХУ, БНХАУ-ыг эергээр хүлээн авах хандлагатай болжээ. Харин барууны улсуудтай стратегийн бие даасан байдал, хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхол багассан аж.

Украинд болж буй дайн нь олон нийтийн санаа бодол, бодлогын өөрчлөлтийг улам бүр гүнзгийрүүлсэн. Монгол Улс АНУ болон Европын шахалтад автаж ОХУ-ыг зэмлэхээс буруушаахаас түдгэлзэж, харин төвийг сахих байр суурийг сонгосон. Украин дахь дайнтай холбоотой Монгол Улсын энэ байр суурь нь олон тус улсын төвийг сахих байр суурьтай нийцэж буй.

Энэхүү стратегийн бодлогын өөрчлөлт нь газарзүйн бодлогод нөлөөлдөг чухал хүчин зүйл гэдгийг Монголын бодлого боловсруулагчид илүү хүлээн зөвшөөрөх болсны илрэл юм. Монгол Улс барууны орнуудтай харилцаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхийн зэрэгцээ хойд, өмнөд хөршүүддээ илүү бодит байдал дээр суурилж хандана.

Монголын бодлого боловсруулагчид болон олон нийт гадаадын нөлөөнөөс хараат бус байдлаа хадгалахаар эрмэлзэж байгаа. Гэхдээ үндэсний ашиг сонирхлыг Азидаа хамтран ажиллах замаар дамжуулан хамгаалах нь хамгийн тохиромжтой гэдгийг одоо тэд хүлээн зөвшөөрч байна. Үүнд баруун ертөнцийн "дайсан" гэж үздэг ОХУ болон Хойд Солонгос гэх мэт орнуудтай хамтран ажиллах зэрэг орно. Энэ өөрчлөлт нь олон улсын хууль, байгууллагуудад сөргөөр хандах гэсэн дохио биш. Харин Монгол Улс гадаад харилцаагаа өөрийн нөхцөлөөр удирдах итгэл нэмэгдэж байгааг илэрхийлэл.

Гэхдээ Монгол Ази дахь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг үл хайхрах хэмжээд хүрээгүй. Бас Вашингтонтой хамтран ажиллах хүсэл эрмэлзэл нь буураагүй. Улаанбаатар ямар нэгэн мэдэгдэл англи хэл дээр гаргахдаа АНУ-ыг “стратегийн гуравдагч хөрш” гэж нэрлэсээр байгаа. Гэхдээ ОХУ, БНХАУ-ыг хамгийн итгэмжит түншүүд гэж үзэх хүмүүс нэмэгдэхтэй зэрэгцэн Монголын эрх баригчид гадаад бодлогодоо илүү стратегийн хандлага баримтлах болсон. Ийнхүү гадаад бодлого өөрчлөгдөж байгаа нь АНУ-ын хувьд чухал үр дагавар авчирна.

Хоёр талт харилцааны түвшинд Вашингтон Монголын стратегийн тооцоололд өмнөх шиг ээ нөлөөтэй байхаа больсон. Ялангуяа батлан хамгаалахын асуудалд. Монгол АНУ-тай хамтран зохион байгуулдаг “Khaan Quest” цэргийн сургуулилтыг чухалчлан үздэг. Гэхдээ АНУ-ын батлан хамгаалах дэмжлэгийг үндэсний аюулгүй байдлын зайлшгүй чухал бүрэлдэхүүн гэж үзэхээ больсон. 2024 оны наймдугаар сард Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хурлын үеэр хоёр улсын батлан хамгаалахын харилцааг дурдаагүй нь онцгой анхаарал татсан юм. АНУ, Монголын өнгөрсөн цагийн харилцаанд батлан хамгаалах салбар томоохон үүрэг гүйцэтгэдэг байсан .

Стратегийн түвшинд Монголын бодлогын шилжилт нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь байр суурийг, ялангуяа БНХАУ-тай холбоотой асуудлаар, сулруулж байна. Олон арван жилийн турш Вашингтон Улаанбаатар дахь БНХАУ-ын эсрэг сөрөг хандлагыг зүүн хойд Ази дахь стратегийн гол хэсэг болгон ашиглаж ирсэн. Вашингтон Монголын бодлого боловсруулагчид Бээжинтэй харилцаагаа ойртуулахаас зайлсхийнэ гэж итгэж байв.

Энэ таамаглал нь биелээгүй. Монголын бодлого боловсруулагчид болон олон нийт АНУ-тай харилцах харилцаагаас илүүтэйгээр БНХАУ-тай явуулах харилцаагаа эн тэргүүнд тавьж байна. Энэ эдийн засаг, улс төр, бүр аюулгүй байдлын асуудалтай холбоотой. Монгол болон БНХАУ-ын эдийн засаг илүү нягт уялдаа холбоотой болохын хэрээр энэ хандлага улам бүр гүнзгийрнэ.

Үйл ажиллагааны түвшинд Монголын стратегийн шилжилт нь хойд болон өвөр Азид АНУ-ын хүчийг илэрхийлэх чадавхыг хязгаарлана. Эдгээр бүс нутаг нь Вашингтоны хувьд стратегийн өндөр ач холбогдолтой. АНУ Монголд цэрэг байршуулж байгаагүй ч Улаанбаатарын дэмжлэг нь ОХУ, БНХАУ-ын дунд орших чухал газарзүйн бүсэд тодорхой хэмжээнд нэвтрэх боломж олгож байсан. Монгол Улсын бодлого боловсруулагчид ОХУ, БНХАУ-тай харилцааны хувьд ойртох тусам, ялангуяа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) оролцох замаар, АНУ-тай эдийн засгийн бус асуудлаар хамтын ажиллагаагаа хязгаарлана.

Монгол Улс АНУ-аас холдож буй нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг даяарх чиглэлийг харуулж буй. Энэ нь Вашингтоны урт хугацааны нөлөөнд сөрөг үр дагавар үзүүлнэ. Зүүн өмнөд Азийн төвийг сахисан бусад улсуудын адил Монгол нь АНУ-ын стратегийн үзэл суртлыг урьд өмнөх шигээ хүлээн авахгүй болж эхэллээ. Украины дайн, Газын зурвасын мөргөлдөөн, ОХУ, БНХАУ-аас үзүүлж буй заналхийлэл гэх мэт Вашингтоны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг Монгол Улс хуваалцахыг хүсэхгүй байна.

Байдений захиргаа Монгол, АНУ-ын харилцааны өөрчлөгдөж буй шинж чанарыг ойлгож, бодлогоо тохируулан өөрчилж байна. 2024 оны наймдугаар сард Блинкен Улаанбаатарт хийсэн айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн харилцааг онцолж, стратегийн асуудлаар хоёр улсын зөрүү байдлыг дарсан утгатай мэдэгдэл хийсэн. Төрийн нарийн бичгийн дарга Блинкен “Peace Corps”-ийн англи хэлний боловсролын хөтөлбөр гэх мэт хоёр улсын харилцаанд сайн харилцаа хэвээр байсаар буй салбаруудыг онцолсон.

Энэ мэт арга хэмжээнүүд нь АНУ-ын Монголд эдэлж байсан стратегийн нөлөөллийг бүрэн сэргээж чадахгүй байж болох ч хоёр улсын харилцааг сайн хэвээр нь хадгалахад тусална. Монгол улс Азид гарч ирж буй гео-эдийн засгийн хэв журамд илүү нэгдэж эхэлж буй энэ цагт Вашингтоны хувьд харилцаагаа сайн хэвээр авч үлдэх нь хамгийн бодитой үр дүн байх болно.

Эх сурвалж: The Diplomat

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай гадаад харилцаанд нөлөөлж,барууны өндөр хөг жилтэй орнуудаас а ль болохоор хол байлгах гэсэн хол ын хорон санаа агуулсан нийтлэл бнаа ! Ингэж нтр бай гаад ШХАБ-д элсүүлчих санаатай юм биз дээ !
Монголын нийгмийн тэргүүлэх үзэл санаанд 3 дахь хөршийн бодлого голлох байр эзэлсэн хэвээр байгаа!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чам шиг уулын мухрын тарвага the diplomat нтр яаж мэдхэв дээ

Bat
Bat

Za harah l uldlee

Bart
Bart

Америк гэж хэн болохыг мэдэх үү... үхэр Монгол. Америкийг төв банкны картель барьцаалсан. Энэ нь хорон муу Гүн засаглалын хувирсан... Украин, Израиль, НАТО ба Баруун бол тэдний утсан хүүхэлдэй... Хуурамч ардчиллын ард нуугдаж "хэн ялах нь хамаагүй... эзэн нь “Гүн засаглал" - Энэ нь дэлхий даяар худaл, авлига, гэмт хэрэг, терроризм, ядуурал, "Хувиргасан амьд организм"-ын хордлоготой хоол болон сүүлийн 30-40 жил үхэл тарaaсан. Гитлер бол нацистын 3-р рейх байсан... Гүн засаглал бол "Нацистын 4-р Рейх", #1 дээрэмчин ба танхайpaч...
Hайдаж байна; Хэлэлцэх асуудал47: "Гүн засаглал"-ыг устгаж, эрх мэдлийг Америкийн ард түмэнд буцааж өгөх ерөнхийлөгч Трампын төлөвлөгөөг…

Last edited 1 Он Өмнө by Bart
Хайрт Монгол минь
Хайрт Монгол минь

АНУ-г бас түүний нэг санаатнуудыг дагах хэрэггүй.

Саша Саша
Саша Саша

Илт Оросын талын даалгавраар худлаа юм бичжээ..удахгуй задрах үгүй болох Орос гүрэн лам олдохгүй бол буцахдаа гэдэг болж ядрах үедээ манайхыг дарж унах санаатай..хойд солонгос монголыг харгис дарангуйлагчтай дээвэргуй шорон болгох санаатай байгаа ч чадахгуй лдаа..Хятад улстай бол харилцаагаа сайжруулах естой..тэр харилцаагаа Америкт ч ашигтай тусна...

Холбоотой мэдээ

Back to top button