Словакийн ерөнхий сайд: Бүрэн эрхт хугацаандаа Украиныг НАТО-д элсэхэд хориг тавина
Словакийн Ерөнхий сайд Роберт Фико бүрэн эрхт хугацаандаа Украиныг НАТО-гийн гишүүн орон болохыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. НАТО-д шинэ гишүүн элсүүлэхийн тулд бүх холбоотон дэмжих ёстой байдаг. Фико барууны орнуудыг Украины дайныг хүндрүүлж байна хэмээн буруутгаж, мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх ёстой хэмээжээ.
Тэрбээр “STVR” телевизэд ярилцлага өгөхдөө “Би эрх баригч намын хууль тогтоогчдыг намын даргын хувьд Украиныг НАТО-д хэзээ ч элсүүлэхийг зөвшөөрөхгүй байхаар чиглүүлнэ” гэсэн юм. Фико нэмж “Украин НАТО-д элсэх нь дэлхийн гуравдугаар дайны үндэс суурь болно” гэсэн байна.
Европын холбоо болон НАТО дахь Москватай хамгийн ойрын харилцаатай хүмүүс болн Фико мөн Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан хоёр юм. Фико сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украин руу нэг ч ширхэг сум илгээхгүй гэж хэлсэн байдаг.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв л хэлж.
удахгүй украйн улс гэж байхгүй газрын хөрснөөс арчигдах тул зөв ш дээ
хамгийн ухаалаг үгийг хэлж Украйныг НАТО-д элсүүлэхгүй байх шалтгаанаа тайлбарлажээ.
fuck orsiin buunii nohoi l bn
Унгар Словак 2ыг Европийн холбооноос түдгэлзүүлэх хэрэгтэй..новшийн 2 диктатор Путины боолууд байна..
Баруун европ чинь ардчилсан орон . Тэнд олон ургальч үзэлтэй улсууд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж болдог . Ямар коммунист дэглэм биш дээ
Санал нэг
Гүйцээгээд буудчихсан бол Оросын бууны нохой өдийд ингэж хуцахгүй байлаа
Үнэхээр алсын хараатай улс төрч юм аа
Өөрмйг нь хасаад Украйныг элсүүлчин. Энэ жижигхэн орноор НАТО дутлаа юу