УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эмийн чанарт асуудал байгааг гэрчлэгч гишүүн

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан эмийн чанарын асуудал хөнджээ.

Тодруулбал, тэрбээр байнгын хорооны хуралдаан дээр "Би нугасны гэмтэлтэй тул эмийн маш өндөр хэрэглээтэй, хүнд төрлийн эм уудаг. Гэвч эмийн бүртгэлд ерөөсөө байдаггүй. Тиймээс өвдөөд үхэх, гаднаас эм оруулж ирэх шаардлага гардаг. Нэг явахдаа ахиухан аваад ирэхээр хил гааль дээр дахиад л асуудал үүсдэг.

Эмийн чанарт асуудал байгаагийн хамгийн том жишээ бол би. Монголоос эм авч уухаар тунг нь хоёр дахин нэмэх шаардлага гардаг. Тэгж байж л үйлчилдэг. Гадагшаа гарахдаа уусан эм хамаагүй илүү үйлчлэлтэй. Өвчин нь сайн намддаг. Тэр үед л заримдаа Монгол Улсын иргэн болж төрсөндөө харамсах сэтгэл төртөл дарамт үүсдэг. Эмийн чанар үнэхээр муу байгаа. Энэ бол нийт иргэдийн зовлон, дарамт шүү" хэмээн ярьсан байна.

Манай улсад эмийн чанар, стандарт, үнийн асуудал яригдаад удаж байна. Гэвч дээрдсэн зүйл алга. Өнгөрсөн парламент сонсгол хүртэл явуулсан ч, нүдэнд харагдахуйц дорвитой үр дүн гараагүй гэж хэлж болно.

Манай улсад хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувь нь импортын эм байна. Эмийг анх бүртгэхэд нь шинжилгээ хийж чанарыг үнэлж байгаа. Таван жилийн дараа сунгахдаа дахин нэг шинжилгээ хийдэг аж. Мөн Гаалийн ерөнхий газрын эмийн байцаагч хил дээр анхаарал татсан эмийг шинжилгээнд өгдөг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-10 11:57

Эмнэлгийн хэрэгсэл, эмэн дээр маш их тээг, хүнд сурт�##� байдаг.

Зочин
Зочин
2024-10-10 12:08

ГЭЦҮҮ ЮМ БЭ? ТЭР УУДАГ ЭМЭЭ ЗӨВШӨӨРҮҮЛЧИХ ЧАМД ЭРХ МЭДЭЛ НЬ БАЙГАА ОРУУЛЧИХАА АМАР БИЗ ДЭЭ? ТЭГЭЭД БИТГИЙ ӨВД ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДМОЙ ЗАЛУУ МИНЭЭ

Зочинvv
Зочинvv
2024-10-10 12:14

hanburgedeed ingesgeel bainga ywdag6 5555 ged lx600 unasan ene zaluu jolooch tureel ywhiin6 ene zaluugaa sn uneldeee hajuudahaa hun meddegui shuu6 hanburged gej L###R GAZAR BUGDIIG AWILGADAAAD TER HAWIIIG BUR ZOGSOOOL HURTEL HASHAAAD EZELTSEN6 SUMIYA BAATAR GEJ G###G

Зочин
Зочин
2024-10-10 15:54

Д�##�айцтайхан ажиллаач ээ!

Д.Ариунболд.
Д.Ариунболд.
2024-10-10 20:51

эмийн бизнес зэвсэг,хар тамхины наймаанаас илүү увайгүй бизнес гэдэг байхаа.зэвсэг,хар тамхи бол ойлгомжтой.

Зочин
Зочин
2024-10-10 21:17

Ёстой үнэн.энд эм ууж ууж явсан.Тайландад очоод бие өвдөөд тэндээс эм авч уусан.одоо хүртэл бараг жил шахам өвдөөгүй байна

Зочин
Зочин
2024-10-10 22:43

Эмийн бизнес их ашигтай иймээс булан бүрт эмийн сан байгаа.Америк шиг дэлгүүртээ өвчин намдаах ойр зуурын жоргүй олгодог эмээ зарв�##� таарна.

Зочин
Зочин
2024-10-12 09:34

Эм эмнэлгийн хэрэгсэл дээр тендр гэмээргүй байна. Хамгийн хямд хамгийн чанаргүй дуурайм�##� нь орж ирээд байна. Тэр нь дан хужаа

Холбоотой мэдээ

Back to top button