Дэлхий даяар сүүлийн 50 жилд зэрлэг амьтдын тоо 73 хувиар буурсан

Дэлхий даяар явуулсан тооллогоор сүүлийн 50 жилд зэрлэг ан амьтдын тоо 73 хувиар буурсан гэх тооцоо гарчээ. “The Living Planet” байгаль орчны төлөв байдлын талаарх иж бүрэн тойм гаргаж, таван мянга гаруй амьтдад тооллого явуулсныхаа үр дүнд энэ тооцоог гаргасан байна. Ингэхдээ тэд сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд шувуу, хөхтөн, хоёр нутагтан, хэвлээр явагч, загас гэх мэт амьтдын популяцад тооллого хийжээ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) мэдэгдэл хийхдээ энэ нь хүний үйл ажиллагааны улмаас амьтдын төрөл зүйлсийн гамшигт алдагдал явагдаж байна гэсэн юм. Их Британи дахь “WWF”-ийн дарга Таня Стил хэлэхдээ “Зэрлэг байгалийн орон зай алдагдаж байгаа нь маш олон экосистемийг мөхлийн ирмэг дээр авчирлаа. Амазоноос эхлэн шүрэн хаднуудад хүртэл амьтдын амьдрах орчин аюулын ирмэг дээр байна” хэмээсэн юм.
Тайлангаас харвал хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй зэрлэг ан амьтдын тоо цөөрсний хамгийн том жишээ нь Амазоноос ажиглагджээ. Амазоны мөрөнд амьдардаг ягаан дельфиний популяцын 60 хувь нь бохирдол, уул уурхай, нийгмийн эмх замбараагүй байдлаас болж устсан байна. Тус тайланд амьдрах орчны доройтол, хорогдол нь зэрлэг ан амьтдад учраад буй хамгийн том аюул заналхийлэл гэж дүгнэжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд монгол хүний бараа харсан амьтад шууд зугтаж �##�га болдог , м�##�чид м�##�аа �##�ж идхээс нарийлаад таар�##�дсан амьтнаа газар дээр нь бууддаг, хөдөө явж байхад ан амьтан харж сэтгэлээ баясгадаг өнгөрсөн байна лээ