Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны төлөөлөгчид Туркменистаны “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Туркменистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтав. 118 метр өндөр уг хөшөөг 2001 онд Ашхабад хотноо сүндэрлүүлсэн бөгөөд хөшөөний өмнө Туркменистаны анхны Ерөнхийлөгч С.Ниязовын алтадмал хөшөө байдаг аж.

Цэцэг өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочдын төгөл”-д хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн мод тарилаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Туркменистаны ойжуулалт” үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр энэ удаагийн айлчлалын үеэр тохирсон юм.

Энэхүү “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 13, 2024 00:37

пязда

ириргэниргэгэ
ириргэниргэгэ
10 сар 13, 2024 10:25

Новшид өөр чадах.юм байхгүй

Холбоотой мэдээ

Back to top button