Нийгэм мэдээ

Б.Минжүүрдоржийн төгссөн сургуулийн сурагчид тоглолт хийж, ₮11 саяыг хандивлалаа

26 настай найруулагч Б.Минжүүрдорж цусны цагаан эсийн цочмог хорт хавдар өвчний улмаас гадаад орныг зорьж, эмчилгээ хийлгэх гэж байгаа. Түүний эмчилгээний зардалд ард түмнээсээ элэг нэгт Монголчууддаа хандаж eguur news агентлаг хандивын аяныг өрнүүлж байна.

Уг хандивын үйл ажиллагаанд Б.Минжүүрдоржийн төрсөн нутаг, төгссөн сургуулийн хамт олон хандивын тоглолтыг санаачлан нэгдлээ. Сайншандын 2-р сургуулийн багш, ажилчид "Халуун сэтгэл" тоглолт зохион байгуулж, багш, сурагчид, "Говийн уянга" хамтлагийн үе үеийн бүжигчид тоглолтод оролцсон юм.

“Саран хөхөө” театрт зохион байгуулсан "Халуун сэтгэл"-д нийт 70 сурагч, 9 багш оролцож тоглолтын орлого болох 11,000,000 төгрөгийг Б.Минжүүрдоржид хандивлалаа.

Сурагчид, эцэг эхчүүд халуун сэтгэл өвөрлөж зарим нь тоглолтод оролцсон бол дийлэнх нь тасалбарыг худалдан авч нэгдлээ.

Дэлгэрэнгүйг мэдээллийг:

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн хүүд сайхан сэтгэлийн гараа сунган туслаарай,баярлалаа.

Back to top button