Гадаад мэдээДЭЛХИЙ

“Joker: Folie à Deux”-ын орлого хоёр дахь долоо хоногтоо 80 хувиар буурав

2019 онд нээлтээ хийж хит болсон “Joker” киноны хоёрдугаар анги их хэмжээний хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл “Joker: Folie à Deux” нэртэй хоёрдугаар ангийнх нь орлого хоёр дахь долоо хоногтоо 80 хувиар буурчээ. Тус кино хоёр долоо хоногийн өмнө АНУ-д нээлтээ хийхдээ 38 сая ам.долларын ашиг олсон. Тэгвэл хоёр дахь долоо хоногтоо ашиг нь эрс буурч 7.1 сая ам.доллар болжээ.

“Joker: Folie à Deux” олон нийтэд цацагдсан даруйдаа их хэмжээний шүүмжлэл хүлээж, нээлтийн орлого анхны ангитайгаа харьцуулахад харьцангуй буурсан юм. “Joker” кино 96.2 сая ам.долларын ашигтай гараагаа эхлүүлсэн. Үүнээс харвал хоёрдугаар анги нь хоёр дахин бага орлоготой нээлтээ хийсэн байгаа юм. Мөн “Joker: Folie à Deux”-ын рейтинг хэцүүхэн буй. Анхны анги нь “IMDb” дээр 8.4/10, “Rotten Tomatoes” дээрх үзэгчид 89 хувийн оноотой байгаа. Харин хоёрдугаар анги нь “IMDb” дээр 5.3/10, “Rotten Tomatoes” дээрх үзэгчдийн оноо нь 32 хувьтай байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-15 14:26

Гага тоглодог буруу.

Холбоотой мэдээ

Back to top button