“BTS” хамтлагийн J-Hope энэ долоо хоногт цэргээс халагдана
Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн гишүүд өнгөрсөн жил хугацаат цэргийн алба хашиж эхэлсэн. Тус хамтлагийн хамгийн отгон нь болох Жин зургаадугаар сарын 12-ны өдөр цэргээс халагдаж ирсэн юм. Тэгвэл J-Hope энэ долоо хоногийн пүрэв гарагт /2024.10.17/ цэргээс халагдана эгж тус хамтлагийг хариуцдаг агентлаг “BigHit Music” мэдэгдсэн байна.
Жинийг халагдаж ирэхэд “BigHit Music” мянган шүтэн бишрэгч тэврэх гэх мэт хэд хэдэн арга хэмжээ явуулсан. Тэгвэл энэ удаад аюулгүй байдлын үүднээс тус өдөр ямар нэгэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй аж. Тус агентлаг мэдэгдэл гаргахдаа “Бид шүтэн бишрэгчдээс халуун дэмжлэг сэтгэлээрээ илгээхийг хүсэж байна. J-Hope-д үзүүлж буй дэмжлэг, хайранд үнэхээр их талархаж байна” гэжээ.
J-Hope өнгөрсөн сард “Weverse” платформ дээр зэвсэгт хүчинд алба хаасан тухай бичихдээ “Цэргийн алба хааж буй үеэ эргэн харахад бахархаж, өөртөө итгэх итгэл төрж байна. Мөн энд өнгөрүүлсэн цаг хугацаа сэтгэлд дотно санагдах болсон” хэмээсэн юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Джин хамгийн ахмад нь шүү.