Гадаад мэдээДЭЛХИЙ

Усны хямрал дэлхийн хүнс үйлдвэрлэлийн тал хувьд эрсдэл учруулна

Олон улсад эрчимжээд буй усны хямрал ирэх 25 жилийн дотор дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн тал гаруй хувийг бүтэлгүйтэхэд хүргэнэ гэж мэргэжилтнүүд саяхан гаргасан тайлангаараа анхааруулжээ. Дэлхийн усны эдийн засгийн комисс өнөөдөр /2024.10.17/ нийтэлсэн тус тайланд дэлхийн хүн амын тал хувь нь усны хомсдол нүүрлээд байгаа гэдгийг онцолсон байна. Нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлтийн улмаас илүү даамжрах хандлагатай байгаа юм.

Тэрхүү тайлан дэлхийн усны систем урьд өмнө нь хэзээ ч байгаагүй их ачаалалтай болсон гэжээ. Үүний улмаас цэвэр усны хэрэгцээ арван жилийн дараа гэхэд нийлүүлэлтээсээ 40 хувиар ихсэх төлөвтэй байна. Мөн тус судалгаа засгийн газар болон мэргэжилтнүүд хүмүүс өдөр тутмын амьдралд шаардлагатай усны хэмжээг дутуу тооцоолсон гэж үзжээ. Хүн эрүүл ахуйгаа сахихын тулд дунджаар 50-100 литр шаардлагатай байдаг бол үнэндээ хангалттай хооллож, зохистой амьдрахын тулд 4 мянган литр ус хэрэгтэй гэж тус тайланд бичсэн байна.

Сингапур улсын ерөнхийлөгч болон тус комиссын дарга Тарман Шанмугаратнам хэлэхдээ улс орнууд оройтохоос өмнө усны нөөцийн менежментийн талаар хамтран ажиллах хэрэгтэй хэмээжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button