Улс төрийн мэдээ
УИХ-ын чуулган баасан гарагт хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ долоо хоногийн баасан гарагт, нэг өдөр хуралдахаар товлосон байна.
Уг хуралдаанаар,
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх аж.
Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.
Харин мягмараас пүрэв гарагт ажлын хэсэг, байнгын хороод хэлэлцэх асуудал олон байна. Пүрэв гарагт Тусгай хяналтын дэд хороо тодорхой асуудлаар, хаалттай хуралдахаар товлосон нь мөн анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.