Гадаад мэдээДЭЛХИЙ

Зургаан удаагийн олимпын аварга Крис Хой эмчилгээгүй хорт хавдар тусжээ

Их Британийн дугуйн спортын тамирчин, зургаан удаагийн олимпын аварга Крис Хой яснууд руу нь үсэрхийлсэн эмчилгээгүй түрүү булчирхайн хорт хавдартай гэж мэдэгджээ. 48 настай тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэхдээ тодорхойгүй хорт хавдраар оношлогдож, эмчилгээнд орж эхэлсэн, өөдрөг эерэг сэтгэл зүйтэй байгаа гэж байсан юм.

Тэгвэл тэрбээр хорт хавдар нь эмчилгээгүй болсон талаар жил гаруйн өмнөөс мэдсэн гэдгээ сая хэлжээ. Хой “The Times” агентлагт хэлэхдээ “Би ихэнхдээ эерэг сэтгэл зүйтэй, чин сэтгэлээсээ аз жаргалтай байгаа. Энэ бол олимпоос ч том. Юунаас ч илүү, амьдралыг үнэлж мөн баяр баяслыг олох явдал юм. Хэдийгээр хэвийн бус санагдаж болох ч энэ бол амьдрал. Бид бүгдээрээ төрнө, үхнэ. Энэ бол амьдралын явцын нэг хэсэг” гэсэн байна.

Хой өнгөрсөн жил амьдрал нь хэрхэн өнгөрсөн талаар ном бичжээ. Тэр бичвэрт эмч нар түүний хорт хавдрыг хэрхэн оношилсон тухай Хой буулгасан байна. Тэрбээр “Гэхдээ энэ өвчнийг аль болох удаан хугацаанд аргацааж болох эм байгаа нь азтай биш үү гэдгийг өөртөө үргэлж сануулна. Би энэ үгийг хоосон хэлээгүй. Тухайн мөчдөө амьдарч сурсан, жинхэнэ аз жаргал, баяр баясгалантай өдрүүд өнгөрч байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button