Улс төрийн мэдээ

Улс төрөөс холдсон хууччууддаа өгч буй МАН-ын "шан"

Монгол, Францын хамтарсан уран олборлох төслийг гүйцэтгэх "Бадрах энержи" компанийн дэд захирлаар Ё.Отгонбаяр томилогдлоо. Өмнөхөн нь, "Монголросцветмет" ТӨҮГ-ын даргаар Д.Тогтохсүрэнг томилоод байгаа юм.

"Бадрах энержи"-ийн энэ томилгоог Засгийн газраас хийж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас танилцууллаа. Тус компанийн Гүйцэтгэх захирлаар Марк Мелеард ажиллаж байгаа юм. Компанийн дотоод үйл ажиллагаанд монгол талын хяналтыг сайжруулах шийдэл нь Ё.Отгонбаяр гэж ил талдаа харагдана.

Гэвч дэд захирлын албан тушаал төдийлөн шууд нөлөөтэй биш. Түүнчлэн, Ё.Отгонбаяр нь уул уурхай, эрдэс баялгийн салбарт ажиллаж байсан туршлагагүй. Баянгол зочид буудлыг гурван жил удирдсанаас бусдаар ААН хариуцсан түүхгүй. Гадаад харилцааны салбарт бол туршлагатай. Хамгийн сүүлд буюу 2017 онд БСШУС-ын дэд сайдаар ажилласнаас хойш улс төрөөс холдсон нэгэн юм.

2022 он хүртэл АНУ-д суух Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаад буусан Ё.Отгонбаяр бол МАН-ын хуучин улстөрчдийн нэг. Нийслэлийн намын хороог ахалж, намдаа УЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл намд зүтгэсэн хууччуудын төлөөлөл юм. Өдгөө түүнийг стратегийн томоохон ач холбогдол бүхий төсөлд дэд захирлаар томилсон нь бодлого уу, эсвэл намынх нь "ажил"-тай байлгах гэсэн шийдвэр үү гэдэг маргаан дагуулж байна.

"Монголросцветмет"-ийн шинэ дарга Д.Тогтохсүрэн гэхэд өмнөх 2020-2024 оны парламентад МАН-ын бүлгийг ахалж байв. Гэвч сонгуульд өвдөг шороодож, улс төрөөс холдсон. Уг нь намдаа нөлөө бүхий, холдоо УИХ-ын даргад хүч үзэх амбицтай гэгдэж байв. Харин түүнийг сонгуульд ялалт байгуулсангүй гээд нам нь орхисонгүй, төрийн өмчийн, мөн л уул уурхайн салбарт томоохон нөлөө бүхий бүтцийг удирдуулахаар шийдлээ. Д.Тогтохсүрэнд Ё.Отгонбаярын адил энэ салбарт ажилласан, ААН удирдсан туршлага байхгүй.

Энэ үүднээс МАН-ыг уул уурхайн компаниудын удирдлагыг улс төрөөс холдчихсон, намд үнэнч хууччуудаар сольж, "шагнаж" байна гэж харах үндэслэл бий болчихлоо.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэтгэврийн өвөө эмээгээ ажилд томилохоо болиочээ.

Зочин
Зочин

салбарын мэргэжлиин хүмүүсииг томилдог болмоор байнааа

Зочин
Зочин

Отгонбаяр чинь хөгжлийн банкны хулгайд холбогдож, илчилсэн сэтгүүлчийг хаа байгаа газар нь очиж aлна гэж сүрдүүлж байсан. Сайд байхдаа авилгaл өгөөгүй нөхрийг гүүрэнд дээрээс дүүжилж байсан дээрэсмчин биз дээ. Ийм хүний МАН мандуулж байна гэхээр бас л бишээ.

Зоч
Зоч

Мэдэхгүй салбарын удирдлагаруу орох шийдвэрийг ЗГ нь ч, хувь хүн ч яаж гаргаж чадаж байна аа. Ингэж яаж ажил явахв дээ ??? ИЧИХГҮЙЭЭ!!!

Зочин
Зочин

Нам нэрийн дор хэдэн өлөн луйварчид насаараа хулгай луйвар хийчих юмаа

УТСАН
УТСАН

ГҮЙ ЭЭ МАНАЙ НУТГИЙН ТО БОЛ ГАРАХ БАЙСАН ЮМ ТЭР СУМЫН АН н НЭГ НӨХӨР ЧАДАРСАНААС БОЛООД МАН д АШИГГҮЙ АН д АШИГТАЙ ХУВИЛБАР БИЙ БОЛЧИХСОН ШӨ.НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ МОНГОЛЧУУДЫН ӨРӨВЧХӨН СЭТГЭЛИЙН ХАЙЛАН БОЛСОН ЮМ ДАА. ТЭРНЭЭС БИШ МАНАЙ ТО МӨНГӨ ТӨГРӨГӨӨ ТАРААГААД ЯААГ АЛАХ ГЭЖИЙСААН АРХАНГАЙХАН МАНАЙ НАМЫН ЗАНДКА ТОГТОХСҮРЭН ХОЁРЫГ БОЛ ДЭМЖЭЭГҮЙ ЭЭ ЧИНЗО ТЭ:Р ГУРВЫГ ДАГЗАДСАН.МОНГОЛРОСЦВЕТМЕТ БОЛ МАНАЙ МАН н ГУРВАН ТАМГА ХӨЗӨР БАЙСААР ИРСЭН БАЙХ Ч БОЛНО.ЭНД БАДАМСҮРЭН БААВАЙ БОЛ БААВАРЛАСАН ЮМ ШҮҮ ЗАЛУУХАН НУАГААРАА ГАЙХУУЛААЛ ҮНЭНДЭЭ ТЭР БОЛ ПЭЭДГЭР ГАР БАЙСАН ОДОО Ч ПЭЭДГЭР ХЭВЭЭРЭЭ ШӨ МАНАЙ БА ӨВГӨН БОЛБОЛ

Зочин
Зочин

Утгагүй шийдвэр их гаргах юмаа

Мийгаа.
Мийгаа.

Ё.Отгонбаяр БСШУ-ы дэд сайдаар бус жинхэнэ сайдаар ажиллаж байсан шүү дээ. Жаахан бодитой мэдээлэл өгч байгаач дээ.

Зочин
Зочин

ХУЛГАЙЧИД ДАРААГИЙН ХООЛОНДОО ОРЖ БАЙНА. ТЭД "ХООЛ"-НООСОО САЛАХЫГ ҮХЭХТЭЙ АДИЛ САНАДАГ. "ХООЛ"-гүй хоцрогсод дарга нараа дарамталсаар хөдөө очиж мөлжүүртэй албан тшаалд шургаж байна

Алтаннаран
Алтаннаран

Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөрөө тависан дээр. Улс төрийн тоглоомын хууль

тогтох
тогтох

Тогтохсүрэн гэдэг хүн чинь олон хүн амтай Өвөрхангай аймгийн засаг даргаар олон жил ажилласан АА-н олон жилийн туршлагатай нэгэн байх шүү.

Холбоотой мэдээ

Back to top button