Улс төрийн мэдээ

Өмгөөлөгч нарын хүсэлтээр "Ногоон автобус"-ны шүүх хурал ирэх сарын 6 хүртэл хойшиллоо

НЭМЭЛТ: 12.20 цаг

"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал ирэх арваннэгдүгээр сарын 6 хүртэл хойшиллоо.

Хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч нарыг өмгөөлөгч гаргасан. Нэг өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай, хоёр өмгөөлөгч өөр шүүх хурал давхацсан гэж мэдээлжээ.

ЭХЛЭЛ: 11.41 цаг

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Өмгөөлөгч нар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргав. Тус хүсэлтийг хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн түр завсарлаад байна.

Хуралдаан товлосон цагаас нэг цаг, гучин минут хоцорч эхэлсэн юм.

Эргэн сануулахад, прокурорын байгууллагаас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт,

  • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/
  • 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
  • 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэрэгт УИХ-ын гишүүн, түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүн холбогдсон юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч

Энэ шүүх хурал хойшлуулдаг гажиг тогтолцоогоо арилгаач. Урьдчилан зарлачихаад хойшлуулдаг бол өөр хардах асуудлуудтай л гэсэн үг !!!

УТСАН
УТСАН

МАНАЙХААН БҮГДЭЭРЭНД НЬ 20 ЖИЛ ӨГЧИХЬЕӨ ААВЫН ХҮҮХДҮҮДИЙГ АЛАГ ШОО ҮЗЭЖ ЯАХЫН БЭ? ЭНЭ НЬ ЗӨВ ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА.

Иргэн
Иргэн

Хөөрхий тэр Ганхуяг гэдэг хүн хэлмэгдсэн байна билээ шүү!!! Шинэ автобусаар хангаад байхад хөөрхий эх орон нь ойлгодоггүй!!! Кккк

Зоч
Зоч
Reply to  Иргэн

Харин тиймээ, хөөрхийс2

Togoo
Togoo

unuugiin umguulugch nar mungu harsan , buunii nohod boljee ! ted ulsiin erh ashigiin tuluu bish gedeg n medegdseer bn !

Зочин
Зочин

Шудрага шүүдэгшдээ лалруудаа бүү хуц

zochinhun
zochinhun

shuud yalaa uguud baih estoi gazar ni oruulaacheee

Зочин
Зочин

За даа нөгөө авилгач шүүгч нар чинь хугацааг нь хойшлуулаад ирлээ шүү энэ ногоон автобус ч замхрах тийшээ хандав бололтой шүү нөгөө шударга ёс энэ тэр гээд Хүрэлсүх яасан бээ дуугараач ээ шүүгч нарын чинь ерөнхийлөгчийн зарлигаар томилдог санагдах юм

Зочин
Зочин

Нөгөө л дүр зураг, элдвийн хошин шалтаг, яг л хурал болохоор тохироо нь бүрдчихдэг....өөр жирийн иргэд ингэх үү.....аль хэдийн алгадаад туугаад явуулсан байгаа даа...нийтээрээ харж л байна шүү дээ

Зочин
Зочин

Ха ха нам дагасан өлөнгүүд удахгүй гэмгүй нэгэн болчих гээд л

Холбоотой мэдээ

Back to top button