Шохэй Отанийн рекорд тогтоосон бэйсболлын бөмбөг 4.39 сая ам.доллароор зарагджээ
Los Angeles Dodgers багийн супер од Шохэй Отани АНУ-ын бэйсболлын лигийн нэг улиралд 50 home run, 50 base steal хийсэн анхны тамирчин болж рекорд тогтоосон юм. Тэгвэл түүнийг рекорд тогтоохдоо цохисон бөмбөг дуудлага худалдаагаар орж 4.39 сая ам.доллароор зарагдсан байна.
“Gold Auctions LLC” компанийн мэдээлснээр энэ нь хамгийн өндөр үнэ хүрсэн бэйсболлын бөмбөгийн рекордыг тогтоожээ. Өмнөх рекордыг 1998 онд St.Louis Cardinals багийн Марк МакГвайр 70 дахь home run хийж нэг улиралд хамгийн олон home run хийсэн амжилтыг тогтоохдоо цохисон бөмбөг эзэмшдэг байсан. Тус бөмбөг дуудлага худалдаагаар орж 3 сая ам.доллароор худалдагдсан юм.
Отанийн цохисон бөмбөгийг Кристиан Зачек нэртэй эрэгтэй зарсан юм. Гэвч тоглолтын үед түүний хажууд байсан Макс Матус, Жозеф Давидов нар бөмбөгний эзэмшигч нь өөрсдийгөө гэж марган шүүхэд зарга үүсгэжээ. Шүүх тэдний хэн нь бөмбөгний эзэмшигч гэдгийг тогтоосны дараа дуудлага худалдааны мөнгийг шилжүүлэх юм.
Эх сурвалж: Kyodo News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.