УЛС ТӨРУлс төрийн мэдээ

2025 оны төсөв: Ж.Энхбаяр сайдын захиран зарцуулах 777.4 тэрбумын учир

Хүнс хөдөө аж ахуйн салбарын төсөв асар нэмэгдэж, ихээхэн мөнгө татаасанд зориулагдаж буй нь шүүмжлэл дагуулж буй.

Зардал өсөх шалтгаан нь урсгал зардал болон улсын төсвөөс хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас нэмэгдсэнтэй холбоотой гэгдэж байна.

ХХААХҮ-ийн сайдын төсөв 2025 онд ₮777.4 тэрбумаар өргөн баригджээ. Үүнээс ₮601.4 тэрбум нь арилжааны банкны зээлийн хүүгийн татаас, ₮44.8 тэрбум нь хөрөнгийн зардал, 82.3 тэрбум нь эргэж төлөгдөх цэвэр зээлийн хассан дүн аж.

Нэгт, арилжааны банкуудын зээлийн хүүгийн татаасанд 601.4 тэрбум төгрөгийг зарцуулна

Урсгал зардлын ₮777.4 тэрбумын 601.4 нь зээлийн хүүгийн татаасных аж. Тодруулбал, арилжааны банкуудаар дамжуулан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, "Атрын 4-р аян”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зээлийн хүүгийн татаасанд зарцуулахаар тусгажээ.

  • ₮196.1 тэрбумыг "Хүнсний хувьсгал"-д
  • ₮113.2 тэрбумыг “Цагаан алт” үндэсний хөтөлбөрт
  • ₮98.7 тэрбумыг “Атарын IV аян”-д
  • ₮193.4 тэрбумыг “Шинэ хоршоо” хөдөлгөөнд

Хоёрт, ₮176,4 тэрбумыг урсгал зардал болон бүх урамшуулалд зарцуулна

Гуравт, 44.8 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ.

Үүний ₮38.9 тэрбум нь шилжих хөрөнгө оруулалт, ₮5.9 тэрбум нь шинэ хөрөнгө оруулалтынх байх аж.

  • ₮11.4 тэрбумыг газар тариаланд
  • ₮1.7 тэрбумыг мал аж ахуйн салбарт
  • ₮17.1 тэрбумыг хөнгөн үйлдвэрт
  • ₮8.3 тэрбумыг хүнсний үйлдвэрт
  • ₮6.3 тэрбумыг харьяа байгууллагад

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ тухай “Улсаас энэ салбарт төрийн оролцоог бүх хүрээнд хязгаарлаж байна. 100 хувь хувийн хэвшлийг дэмжинэ. Энэ бүх мөнгө хувийн хэвшилд очно. Цар тахлын үеийг эргэн санаарай. Нэг сарын хугацаа алдахад Монгол Улс картын бараанд орсон. Иймд уул уурхайн  таатай мөчлөгийг ашиглаад богино хугацаанд хувийн хэвшилдээ бүх талын дэмжлэгийг өргөн хүрээнд өгч байгаа” хэмээсэн.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрэмгий
Эрэмгий

Хачиг шиг хаа очсон газраа хамаг хөрөнгө самарч явах юмаа.

Хариулт
Хариулт
Reply to  Эрэмгий

Энэ Ж.Энхбаяр чинь ЖДҮ чин шүү дээ.Дахиад сонгочихлоо чаддаг хулгайгаа л хийнэ шүү дээ .Яая даа байз....

Зочин
Зочин
Reply to  Хариулт

Хайран сайхан аавын нэрийг баасдаж бндаа

Зочин
Зочин

Ингэж ард түмний татварын мөнгөөр тоглохоо болимоор байна аа. Төрийн мөнгө уйлахгүй юм даа...Татвар төлмөөргүй байна. Улс төрчид бидний татварын мөнгийг өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зарцуулж байна.

Зочин
Зочин

энэ нөхрийн бизнесийг тэтгэж, барьсан барилга, орон сууцуудыг нь татаас өгч борлуулах, Дархан дахь худалдаа, үйлчилгээ, оффисийн барилгуудыг нь түрээслэх, улмаар улс худалдан авах гэж ХХААЯ ыг Дархан руу нүүлгэхийг нь дэмжиж байгаа эрхаэм гхшүүд ичвэл таарна. Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгааг гишүүд, Цэц нь нүд аниад дуугай өнгөрөөж байгаа нь шившиг, Үйлийн үр нь эргээд түүн дээр бууна даа

иргэн
иргэн

ийм юмнуудыг сонгодог бид өөрсдөө буруутай,яалтай билээ дээ

Зочин
Зочин

татаас, урамшуулал гээд дандаа энэ улстөрчдийн бизнесийг тэтгэсэн, жинхэнэ эзэддээ очдоггүй энэ их мөнгөний урсгалыг зогсоо.

Зочин
Зочин

Төрөөс ингээд мөнгө өгөөд байх нь зөв юм уу. Эсвэл бизнeс дэмжсэн зээл юмуу

Смх
Смх

Манж хужаа шаарууд олон нийтын итгэл авч гарч ирэх юмыг харж бгад элсүүлж татаж авч эд хөрөнг өгч гар хөлөө болгочдгийн бн аймар атгаг бузар муу санаатй ийм мэтийн юмыг гар хөл болгож ашиглдаг. Манж хуж шаарууд зүтгэдийн. Туйлбаргүй хулгар.

Зочин
Зочин

Ингэж хошгируулаж байгаад л хулгай хийдэг өлөн новшнууд

Иргэн
Иргэн

Дарханы буудай нэртэй бүх барилга энэ нөхрийнх юм бна лээ шдээ. Аавынхаа нэрээр хулгай хийж амьдрах ямар байдаг бол?

Зочин
Зочин

Монгол төр сохорчээ. Яам нүүлгэхэд ашиг сонирхолын том зөрчил байгааг энгийн ард иргэд хараад мэдэрч байхад үүнийг мэдрэхгүй төр, улс ч гэж юу байлаа.

Иргэн
Иргэн

Эцэг нь ч өөрөө ч Монгол улсын батлан хамгаалах салбарыг самарсан хоёр доо!!! Жадамбаад хичнээн сайхан дэд бүтэцтэй олон арван сургалтын бааз, техник хангамжийн цогцолбортой батлан хамгаалах яамыг хүлээлгэж өгөөд юу ч үгүй тонон Хятад улсруу хаягдал Төмөрт ачуулаад дуусгасан үр дүнд нь Жадамбаа генералын гэр бүл бүлтэртлээ баяжиж үлдсэн!!! Гэвч генералд хоол болоогүй!! Хайран БХЯ

хулгайч
хулгайч

ААвын ачаар бусдад тоогдоод удмаа нэрийг гутаасан шаар

Холбоотой мэдээ

Back to top button