Улс төрийн мэдээ

Өмнөговийн засаг дарга Н.Энхбат 5 га газар, ₮32 саяын хадгаламжтай, машингүй

Өмнөговь аймгийн засаг даргаар Н.Энхбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар сонгож, ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

  • 2013-2014 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн.
  • 2014-2015 онд Англи улсын Оксфордод хэлний бэлтгэл, 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
  • 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
  • 2023 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
  • 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа.

Түүний Хөрөнгө оруулгын мэдээллээс онцлоход, өөрийнх нь жилийн орлого нь 45616.52 төгрөг, гэр бүлийн орлого нь 39712.00 төгрөг, орон сууц нэг, тээврийн хэрэгсэлгүй, адуу 25, хонь 18, ямаа 41, 5 га газартай. Мөн 82 сая төгрөгийн үнэт эдлэл, 32 сая төгрөгийн хадгаламжтай байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН

АЙМААР ЯДУУ ӨЛСӨГЛӨН ЗЭРЭГЛЭЛД ОРНО ШҮҮ ЭНЭ ҮЗҮҮЛЭЛТ ОДОО ТЭГЭЭД ЗАСАГ НОЁН БОЛООД НЭГ САЙН ГЭДЭС ГАРЧ АВДАА ДАРГАА НАМАЙГ СУГАНЫХАА ҮС БОЛГООЧ ЭСВЭЛ ЦҮНХ БАРИГЧ Ч ЮМ УУ? ЭСВЭЛ МАНАЙ ЭХНЭРИЙГ ҮҮДЭНДЭЭ НАРИЙН БИЧГЭЭР СУУЛГААЧ ХААЯА БАВСАН Ч БОЛНО ЭЦСИЙН ҮР ДҮН НЬ МӨНГӨӨӨР ХЭМЖИГДЭНЭ.ЕРӨӨСӨӨ БИ ЖОЛООЧООР ОРЬЁ МАНАЙ ЭХНЭР ДАРГА ТАНЫ ХҮСЛИЙГ ХАНГАГЧ ЧАНДМАНА ЭРДЭНЭ БОЛЬЁО ЗӨВШӨӨРВӨЛ ЛАЙК ХАРАМГҮЙ ДАРААРАЙ АРАЙ МУУХАЙ ШУЛУУХАН ХЭЛЧИХСЭН ҮҮ? ЗҮГЭЭРЭЭ ШУДРАГА БАЙЦГААЯА

Холбоотой мэдээ

Back to top button