Улс төрийн мэдээ

Путинийг баривчлаагүй шалтгаанаар манай улсад арга хэмжээ авах эсэхийг Оролцогч Орнуудын Ассамблей хэлэлцэх үү

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсад айлчилсан. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны хувьд, Ромын дүрмээр манай улс түүнийг баривчлах үүрэг хүлээж байв.

Хэдийгээр геополитик, гадаад бодлого, үндэсний язгуур эрх ашгийн үүднээс бидэнд тэгэх боломж байхгүй ч өрнөдийн орнууд ихээхэн шүүмжилсэн юм. Тухайлбал, Украины талаас манай улсыг буруутгасан билээ.

Тэгвэл, Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн зөвлөл The Assembly of States Parties буюу Оролцогч Орнуудын Ассамблейд шинэхэн тайлан илгээжээ.

Харин уг тайландаа, биднийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дурдсан байна. Цаашлаад "Монгол Улс ОУЭШ-тэй хамтарч ажиллаагүй энэ асуудлыг Оролцогч Орнуудын Ассамблейд танилцуулах шаардлагатай гэж үзлээ. Ассамблей зохих арга хэмжээг авах боломжтой" хэмээжээ.

Энэхүү Оролцогч Орнуудын Ассамблей нь Олон улсын эрүүгийн шүүхийн хяналтын байгууллага юм.

Ташрамд, ирэх арванхоёрдугаар сард Оролцогч Орнуудын Ассамблей нь Нидерландын Хааг хотод чуулна. Уг чуулганаар ОУЭШ-ийн тайланг хэлэлцэнэ гэвэл, тайланд дурдсанаар "зохих арга хэмжээ" авах эсэхийг авч үзэх магадлал байна.

ОУЭШ-ийн тушаал гарснаас хойш Путин анх удаа тус байгууллагын гишүүн оронд айлчилсан нь Монгол. Энэ нэг өнцгөөс Итгэл бөгөөд найрсаг хамтын ажиллагаагаа зарлан тунхаглаж буй шинжтэй үйл явдал. Адаглаад, Путинийг баривчилчихлаа гэж бодоход ОХУ-ын зүгээс зэвсэгт хүчнээ оруулна. Бидэнд хамгаалах нөөц байхгүй. Мөн өнөө цагийн олон улсын харилцааны суурь эрх зүйн баримт бичиг Венийн конвенцоор, аливаа улсын төрийн тэргүүн бөгөөд дипломат ажилтныг саатуулах, баривчлах хориотой.

Бидний зүгээс язгуур шаардлагаас урган гарсан энэ нөхцөл байдлаа олон улсад илэрхийлэх, байр сууриа хамгаалах нь аюулгүй байдлын үнэт зүйлд нийцэх юм.

Эх сурвалж: Associated Press, Ukrinform

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв зөв, ганц орны хараан дор түгжээтэй байснаас олон улсын тавцан дээр зөвдөж буруудаж явах нь хам аагүй дээр ш дээ !

Зочин
Зочин

зэвсэгт хүчнээ оруулна гэдэг тайлбар нь илүүц болжээ. Зүгээр л улсын албан ёсны ерөнхийлөгчийг баривчлах тэр ч бүү хэл аливаа улсын элчид халдах эрх хуулинд үл нийцнэ гэх тайлбар зөв боловуудаа...

Холбоотой мэдээ

Back to top button