Орж ирэнгүүтээ онгоцны буудалд баригдсан гэх Н.Баяртсайхан “Шинжиан Шинфа”-гийн хэрэгт шалгагдах уу
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг 2024.10.24-нд АТГ-аас саатуулаад буйг бид мэдээлсэн.
Тэгвэл түүнийг хилээр орж ирээд Чингис хаан нисэх онгоцны буудал дээр байхад нь саатуулсан гэх мэдээлэл байна.
Учир нь тэрбээр, шалгагдаж байх явцдаа мэдүүлэг өгөхгүй хил давсан гэх бөгөөд интерполоор эрэн сурвалжлагдаж байжээ. Мөн “Шувуу” ажиллагаанд ч нэр нь бүртгэлтэй байсан тул ийн хилээр орж ирэнгүүтээ хуулийнханд баригдсан бололтой.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутган шалгаж байгаа аж.
Түүнийг, БНХАУ-ын “Шинжиан Шинфа”-гийн Төрийн банкнаас авсан 20 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор шалгаж байж болзошгүй байна.
Тодруулбал, 2019 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн суудлаа өгөх үестэй зэрэгцээд энэ үйлдэлд буруутган шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч байв. Гэхдээ эл хэрэгт Сун Гуан Чин, Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нар 2019 онд 2 жилийн хорих ял сонссон. Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин, Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, Тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон билээ. Тус компани ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр нэг өдрийн дотор 20 тэрбум төгрөгийн зээл гаргуулж авсан мөнгөө 2020 онд Төрийн банзанд бүрэн төлсөн.
Гэхдээ эл хэрэгт анхаарах ньюанс одоо ч бий бололтой: “Шинжиан шинфа” ХХК-д 20 тэрбумын зээл өгөх зөвшөөрлийг Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа Д.Баярсайханд өгсөн гэдэг. Төрийн банканд ийм мөнгө байгаагүй учир Д.Баярсайхан Монголбанкнаас буюу Монголбанкны тухайн үеийн Ерөнхийлөгч байсан Н.Баяртсайханаар гаргуулсан гэхчлэн асуудлууд хөвөрдөг. Энэхүү 20 тэрбумын “дээрмийн” цаана Архангай, Увс фракцийнхан байсан гэж хэвлэлүүд бичиж байв. Тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Увсынх билээ.
2019 онд шалгагдаж байгаад гадагшаа гарсан Н.Баяртсайханыг эл хэрэгтэй холбоотойгоор саатуулсан ч байж болзошгүй байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 тэрбум хусцан гэсэн
Тэгээд үнэн бол Чоыжилсүрэнг шүүхэд өгөөч
Сах�##�тай бас холбоотой Баяртсайханыг гадаадаар олон жил зуга�##�уулах мөнгийг хэн өгсөн байх у.
Эдгээр МА\х\Н - ын нэг үеийн бүлэг ХУЛГАЙЧДЫГ бүгдийг баривчилж , шоронд хорьж - шонд өлгө хөрөнгийг хураа т Баяртсайхан , Нямдорж , Хүрэлбаатар , Чойжилсүрэн , за тэгээд Очирхүү , Бямбадорж , Мөхнбат , Жунай , Улаан ч орно , Намб . Энбаяр гээд Хүрэлбаатар , Занданшатараар үргэлжлэнэ ... Төр нүлтэй хэрэг хуучирдаггүй л юм бол ...
Энэ Хятадын компанийг анх Монголд оруулж ажил өгч байсан хүн тухайн үед бас Монгол банкны ерөнхийлөгч байсан т�##�ийгаач Чулуунбаатар. Тэр үед Эрдэнэтэд орон сууцны хотхон, Улаангомын нисэх буудлыг барьж байсан. Үргэлжлүүлээд яармагийн замыг барьсан. Тухайн үедээ том ажлуудыг мундаг хийж байсаншүү. Манайхан л бузарласан байх. МБ - хан их холбоотой байждээ.
1 muuhai avgaitai holbootoi bdag, ter avgai mungu avdag gesen shalgah heregtei, ter muuhai avgaig,
Яагаад гэмт хэрэгт хам хэргээр оролцож байсан Б.Чойжилсүрэнг сайдаар ажлуулаад байгаа юм вэ?
Choiljilsuren zugeer ywaad baih uu
Энэ нам дагасан өлөн хужаагиин ирлииз хурлиизүүд авилг�##� хулгаагаар баяжсаар хатуу ялгүй болхоор
Энэ нөхөр чинь амeрикт амьдардаг тэндэхийн иргэн болчихсон хүн дээ.